Доктор В.Удвалын “Тулгуур зарчим-Үнэт зүйлс” ном хэвлэгдэн гарлаа

2017-07-18 | Уншсан: 1067

    Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор В.Удвалын “Тулгуур зарчим-Үнэт зүйл” ном хэвлэгдэн гарлаа. Зохиогч нь энэхүү номоо Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсны 25 жилийн ойд зориулан бүтээжээ.

    Зохиогч тус номынхоо талаар “Энэхүү өвөрмөц номыг бэлтгэн танд хүргэж буйдаа баяртай байна. Миний бие Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан/1998-2005/ үеэс эхлэлтэй Үндсэн хуулийн тулгуур зарчим, үнэт зүйлийн талаар судалгаа шинжилгээ хийж, нийтийн хүртээл болгохыг зорьж, орос хэлээр бичиж бусад орны уншигчдад хүргэх гэсэн эрмэлзэл маань энэхүү номыг эмхэтгэн гаргах зоригийг шулуутгаж өгсөн юм.  Өвөрмөц гэсний учир нь өнгөрсөн хугацаанд хэвлэлд нийтлэгдсэн ярилцлагуудыг (тулгуур зарчим, үнэт зүйл) агуулгын доор түүвэрлэн нэгтгэж, өмнөх орнуудаас эхлэн он дарааллаар, эрдэм шинжилгээний өгүүлэл, хэвлэлийн ярилцлага гэсэн дараалалд оруулан бэлтгэсэнд оршино. Мөн орос хэлээр туурвиж, ОХУ-ын нэр хүндтэй сэтгүүлд нийтлүүлж байсан материалуудыг энэ номонд оруулснаа онцолж байна. Он дараалал нь өмнөх онуудаас эхлэж байгаа учир тодорхой сэдвийн агуулгын хүрээнд ойлгомжгүй байдал үүсгэж болохыг дурдах нь зүйтэй болов уу” хэмээжээ

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн