“Компанийн эрх зүйн үндсэн ойлголт” номыг монгол хэл рүү хөрвүүлжээ

2017-04-17 | Уншсан: 1187

    Япон улсын Токиогийн Их сургуулийн хүндэт профессор Очи-Ай Сэйчигийн бичсэн “Компанийн эрх зүйн үндсэн ойлголт (会社法要説)” нэртэй бүтээлийг Р.Пүрэвбаатар, С.Сүхчулуун, Л.Отгондорж, А.Ган-Очир нар монгол хэлнээ хөрвүүлжээ.

    Тус ном нь Япон улсын компанийн эрх зүйн үндсэн ойлголт, тэдгээрийн хоорондын харилцан хамаарлыг зохиогч өөрийн судалгааны үр дүн, үзэл баримтлалдаа тулгуурлан аль болох хялбараар тайлбарлахыг зорилгоо болгосон байна. Өөрөөр хэлбэл, компанийн эрх зүйд анхлан суралцахаар шийдсэн уншигчдын хувьд компанийн эрх зүйн үндсэн бүтэц, зүй тогтлыг сайтар ойлгосны дараагаар бусад нарийн төвөгтэй асуудлыг судлахад нь туслах бол компанийн эрх зүйг гүнзгийрүүлэн судлахаар зэхэж буй болоод судалж буй уншигчдын хувьд зохиогчийн үзэл баримтлалтай өөрийн ойлголтыг харьцуулж, дахин шинэ өнцгөөс компанийн эрх зүйг судлах боломжийг олгохыг зорьжээ.

    Тиймээс орчуулагчдын зүгээс Монгол Улсын хувьд харьцангуй шинэ салбар эрх зүй болох компанийн эрх зүйд анхлан суралцах гэж буй болоод гүнзгийрүүлэн судалж байгаа хэн бүхэн тус бүтээлээр дамжуулан Япон улсын компанийн эрх зүйн үндсэн ойлголт, тайлбар, үзэл баримтлал болон хандлагыг өөрийн орны зохицуулалттай харьцуулах замаар шинэ мэдлэгийг бий болгоход хувь нэмрээ оруулна гэдэгт гүнээ итгэж байгаа юм.

    Энэхүү номыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүрээс худалдан авах боломжтой.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн