Захиргааны эрх зүй

2016-08-03 | Уншсан: 937

    

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт нь өөрийн болон хамтран бичсэн өгүүлэл, нийтлэлээ эмхэтгэн ном болгон хэвлүүлжээ. Монгол хэлний тайлбар толь бичигт “эмхэтгэх” гэдгийг тухайн зохиогчийн бичиж туурвисан зүйлийг нэгтгэж ном болгохыг хэлнэ гэжээ. Гэвч энэхүү номын бүтцийг бүхэлд нь авч үзвэл “захиргааны эрх зүйн” нэгэн сэдэвт зохиолыг эрхгүй санагдуулна. Энэхүү эмхэтгэлд авсан бүтээлүүд нь шинэ төрлийн дагнасан шүүх байгуулах, шүүхийн шинэчлэлийн үндсэн элементүүд, мэргэших аргачлал, захиргааны байгууллагын эрх зүн байдлыг зөв тодорхойлох, захиргааны гэрээг бусад ойролцоо төрлийн гэрээнээс ялгах, захиргааны шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагааны онцлог, ашигт малтмалын эрх зүйн харилцааны асуудлыг мэргэжлийн хуульч, судлаачийн байр сууринаас онол, практикийн талаас зэрэгцүүлэн хөндөхийг зорьсон нь энэхүү номын үнэ цэнийг илэрхийлнэ. Уг номыг сонирхсон хэн бүхийн 9905211 дугаарын утсаар холбогдож мэдээлэл авч болох бөгөөд Улаанбаатар хотын номын бүх дэлгүүрт тавигдсан байна.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн