Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хороо

ТАНИЛЦУУЛГА

   Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 56 дугаар зүйл, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 8.6 дугаар зүйлд заасан чиг үүрэг бүхий, Хуульчдын холбооны зөвлөлийн 2013 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хурлын 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хуульчдын холбооны чиг үүргийн хороо юм.

   Хороо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын холбооны дүрэм, Хуульчдын холбооноос тогтоосон бусад дүрэм, журамд заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
  • Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг дэмжих;
  • Хуульчдын эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангах;
  • Хуульчдын нэгдсэн сонирхол хөндөгдсөн нөхцөлд ашиг сонирхлыг хамгаалах;
  • Шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй комисс байгуулж хамтран ажиллах;
  • Прокурорын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Улсын ерөнхий прокурорын газартай комисс байгуулж хамтран ажиллах;
  • Өмгөөлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Өмгөөлөгчдийн хороотой комисс байгуулж хамтран ажиллах.

Хороо нь дараах бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

Хорооны дарга:

Ц.Оюунбилэг /Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч/

Гишүүд:            

  • Ж.Ариунаа /“Эй Эм энд Партнерс” ХХН-ийн өмгөөлөгч/
  • П.Баяр /Хуульч, өмгөөлөгч/
  • Э.Болорчулуун / Өмгөөллийн “Сувд партнерс” ХХН-ийн захирал/
  • Б.Ганбаатар /“Монголын Өмгөөлөгчдийн холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч/
  • Ж.Ганцэцэг / НПГ-н ХШМХ-н хяналтын прокурор/
  • Б.Намхай /“Монголын Өмгөөлөгчдийн холбоо” ТББ-ын гишүүн, өмгөөлөгч/
  • Г.Оюунцэцэг /“Монголын Өмгөөлөгчдийн холбоо” ТББ-ын гишүүн, өмгөөлөгч/
  • С.Өсөхбаяр /Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч/
  • Д.Түвшинтамир /“Анта энд Партнерс”  ХХН-д захирал, өмгөөлөгч/
  • Ж.Чимгээ /Эрүүгийн хэргийн төв архивын эрхлэгч, ахлах прокурор/
  • Н.Энхтуяа /Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор/
  • Э.Энэбиш /Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч/