“ШУДАРГА ЁСЫГ ТҮГЭЭГЧ–2019” ШАГНАЛТ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Нийгэмд шударга ёсыг түгээхийн төлөө, иргэдийн эрх ашгийг хамгаалан про боно үйл ажиллагаа эрхэлдэг хуульчид болон паралегал хуульчдын нэгдсэн хөдөлгөөнийг зохион байгуулан ажилладаг “Намати” байгууллагаас 2 жил тутам явуулдаг “Grassroots Justice Prize” уралдаан зарлагджээ. Тус уралдаанд иргэдийн эрх ашиг, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалан, иргэдийн хууль зүйн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг оролцохыг урьж байна.
Энэ жил “Намати” байгууллагаас 10.000 ам.долларын 3 шагналыг санал болгож байгаа бөгөөд уралдаанд оролцоход тус байгууллагын гишүүнээр нь элсэж бүртгүүлээд, үнэ төлбөргүй оролцож болох юм.
Бүртгэл хаагдах хугацаа: 2019 оны гуравдугаар сарын 8
Дэлгэрэнгүй мэдээллийг:
https://namati.org/network/justiceprize/howitworks/
https://namati.org/network/justiceprize/ холбоосоор орж авна уу!