АНУ-ын Пеньсилванийн их сургуулийн хуулийн сургуулийн тэтгэлэг
2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл материал авах учраас яараарай.
АНУ-ын Пенсильванийн Их сургуулийн Хуулийн сургууль нь дэлхийн шилдэг их сургуулийн нэг юм. Тус сургуулийн жилийн үндсэн төлбөр нь 44 400 ам.доллар. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://pennstatelaw.psu.edu/
АНУ-ын Пенсильванийн Их сургуулийн Хуулийн сургууль нь Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч нарыг өөрийн сургуульд 25 000 ам долларын тэтгэлэгтэй суралцуулахаас гадна эрдэмтэн, судлаач нарт бүтэн жилийн турш судалгаагаа төлбөргүй хийх боломж олгож байна. Хууль зүйн магистрын анги 24 кредиттэй нэг жилийн хугацаатай, АНУ-аас бусад улсад бакалаврын зэрэг эзэмшсэн хуульч нар элсэх боломжтой.
Тэргүүлэх чиглэл:
- Арбитр, зуучлал, хэлцэл
- Бизнесийн эрх зүй
- Өрсөлдөөний эрх зүй
- Хууль ба олон улсын хэрэг
- Эрчим хүчний эрх зүй ба бодлого
Бусад чиглэлүүд:
- Өмгөөлөл ба шүүн таслах ажиллагаа
- Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй
- Хөдөлмөрийн эрх зүй
- Газрын болон хүрээлэн буй орчны эрх зүй
- Нийтийн ашиг сонирхлын эрх зүй
- Шинжлэх ухаан ба технологийн эрх зүй
Хууль зүйн англи хэл
- Магистрын ангид суралцангаа болон суралцахын өмнө хууль зүйн англи хэлний мэдлэгээ дэлхийн практикт хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хүргэхэд туслана.
- Магистрын ангид элсэхээсээ өмнө 3 долоо хоногийн зуны англи хэлний сургалтанд хамрагдаж болно. Сургалтаар аливаа мэтгэлцээн, хэлэлцүүлэгт идэвхитэй оролцох, АНУ-ын хууль зүйн материалуудыг бүрэн ойлгох, хууль зүйн баримт бичгийг алдаагүй, үр дүнтэй боловсруулах чадвартай болно.
Элсэлтэд дараахь материалыг бүрдүүлнэ.
- Өргөдөл бөглөх, төлбөр төлсөн баримт
- Бакалаврын диплом
- Англи хэл TOEFL-ийн 88 оноо, IELTS-ийн 6.5 оноо
- Хувийн тодорхойлолт
- Анкет
- 2 тодорхойлолт захидал
http://pennstatelaw.psu.edu/admissions/llm-admissions/application-requirements
2016 оны хаврын элсэлтийн талаарх мэдээллийг дараахь холбоосоор орж авна уу.
http://pennstatelaw.psu.edu/spring-2016-llm-registration-check-list-new-llm-students