Монгол Дахь Австралийн Тэтгэлгүүд Хөтөлбөр

Австрали Улс Монголд сүүлийн 20 гаруй жилийн турш хөгжлийн дэмжлэг туслалцааг үзүүлсээр иржээ. Энэхүү туслалцааны тулгын чулуу нь Монголчуудыг Австралид сургах боломжоор хангадаг урт хугацааны сургалтын тэтгэлгүүд юм. Австралийн тэтгэлгүүдийн хүрээнд олгодог сургалтын тэтгэлгүүд нь Монгол Улсын хүний нөөцийн эрэлт хэрэгцээг анхаарч, ард түмэн хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх нэгэн арга зам мөн.

Монгол дахь Австралийн Тэтгэлгүүд хөтөлбөр 2013 оны долдугаар сарын 1-нээс зорилтот салбаруудын хүний нөөцийг чадавхижуулж, Австралийг Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хандивлагч хэмээн хүлээн зөвшөөрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготойгоор эхэлсэн.

Хөтөлбөрийг Австрали, Монгол Улсын Засгийн газар хоорондын Дэд гэрээний дагуу Өмнөд Солонгосын Сөүл хотод суугаа Австралийн Элчин сайдын яаманд хамаардаг Улаанбаатар дахь Австралийн Гадаад хэрэг худалдааны яамны Төлөөлөгчийн газраас удирдан хэрэгжүүлдэг.

Австралийн тэтгэлгүүдийн үр өгөөж

Австралийн сургалтын тэтгэлгийг Австралийн их сургуулийн санал болгосон академик хөтөлбөр, түүний дотор аливаа бэлтгэл сургалтыг багтаан дүүргэх хамгийн богино хугацааны туршид олгоно. Сургалтын тэтгэлэг хүртэгч дараах үр шимийг хүртэнэ. Үүнд:

  • Австралид ирж, буцах онгоцны зардал
  • Австралид ирээд суурьших нэг удаагийн тэтгэмж
  • Сургалтын бүрэн төлбөр
  • Амьжиргааны зардал
  • Академик сургалттай танилцуулах хөтөлбөр
  • Оюутан байх хугацааны эрүүл мэндийн даатгал
  • Академик сургалтад нэмэлт дэмжлэг авах
  • Судалгааны зардал (зөвхөн судалгаа хийж буй оюутанд хамаарна).

Шалгуур үзүүлэлтүүд

 • Магистрын өргөдөл гаргагч Монгол Улсын их, дээд сургуульд бакалаврын зэрэг эзэмшсэн бол голч оноо нь 3.0, түүнээс дээш, бусад оронд бакалаврын зэрэг дүүргэсэн бол тухайн боловсролыг Австралийн их сургуулиуд хүлээн зөвшөөрөхүйц байх

• Докторын (PhD) өргөдөл гаргагч судалгаа хийж магистрын зэрэг хамгаалсан, эсвэл Австралийн их сургуульд хүлээн зөвшөөрөгдөхүйц Бакалаврын онцлох зэрэгтэй байх

• Магистрын өргөдөл гаргагч IELTS-ийн (академик) 5.0, эсвэл түүнтэй дүйцэх TOEFL-ийн оноотой байх

· Докторын (PhD) өргөдөл гаргагч IELTS-ийн 6.5 буюу түүнээс дээш (нэгж оноо 6.0-оос доошгүй эсвэл TOEFL-ийн дүйцэхүйц оноотой байх), 2016 оны 1-р сарын 1-нийг хүртэл хүчин төгөлдөр оноотой байх

• Бүх өргөдөл гаргагч тухайн жилийнхээ тэргүүлэх салбаруудын аль нэгэнд 2 жил тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн байх (хүүхэд асрах чөлөөний хугацааг оруулж тооцох).

Дэлгэрэнгүй мэдээллийг:

http://australiaawardsmongolia.org/index.php/mn/australia-awards-in-mongolia-3

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн