Фулбрайтын Гадаад Оюутны Хөтөлбөр
Фулбрайтын хөтөлбөр нь АНУ-ын Засгийн Газраас санхүүжүүлдэг олон улсын солилцооны тэргүүлэх хөтөлбөр агаад АНУ болон бусад орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бие биеэс суралцах замаар манлайлах чадвар төлөвшүүлэхийг дэмжин ажилладаг.
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй, магистерийн зэрэг олгох бүрэн тэтгэлэгт Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь Монголд 1994 оноос хэрэгжиж эхэлсэн. 2011 оноос Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хамтарсан хоёр дахь Фулбрайтын хөтөлбөрийг эхлүүлснээс хойш АНУ-ын ЭСЯ-аас тус хөтөлбөрийг жилд хоёр удаа зохион байгуулж, жилд дунджаар 13-15 оюутан хамруулж байна.
Уг хөтөлбөрт хамрагдах сонирхолтой судлаач оюутнуудыг Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах хэлтэс шалгаруулах бөгөөд өргөдөл гаргагчдыг сонгохдоо Америк, Монгол хоёр орны харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд тэдний хийх судалгааны ач холбогдол, Америкийн сургалтын орчинд амжилттай сурах бололцоо зэргийг харгалзан үнэлнэ.
Өрсөлдөх хүмүүс дараах үндсэн шалгууруудыг хангасан байна:
- Монгол улсад одоо оршин суугаа Монгол улсын иргэн
- Их дээд сургуулийн анхан шатны зэрэгтэй (бакалавр болон түүнтэй дүйцэх)
- Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, хамгийн багадаа IBT (TOEFL)-ын оноо 80, албан бус TOEFL-ын оноо 550 байх
- Фулбрайтын сонгон шалгаруулах комиссын ярилцлагад ирэх боломжтой байх
Монгол Улсын Засгийн газраас судалгааны тэргүүлэх чиглэлийг жил бүр харилцан адилгүй шинэчлэн тогтоодог ч хоёр хөтөлбөр хоёулаа нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны дийлэнх салбарыг хамардаг. Тэдгээрийн заримаас нь дурдвал:
- Америкийн уран зохиол
- Бизнес (бүх салбарын)
- Харилцаа
- Хот төлөвлөлт
- Эдийн засгийн хөгжлийн ухаан
- Эдийн засгийн ухаан
- Сурган хүмүүжүүлэх
- Хүрээлэн буй орчны судалгаа
- Дүрслэх урлаг, тайзны урлаг
- Олон улсын харилцаа » сэтгүүл зүй
- Хууль зүй
- Номын сан судлал
- Мэдээллийн технологи, мэдээллийн системийн менежмент
- Олон нийтийн удирдлага
- Эрүүл мэнд
- Нийтийн бодлого, төлөвлөлт
- Нийгмийн ажил
- Англи хэлийг гадаад хүнд заах арга зүй (TESOL)
- Эмэгтэйчүүдийн судалгаа/ Жендер болон хөгжлийн асуудлууд
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөрийн сонгон шалгаруулах дараалал:
- 1-2 сар: Хөтөлбөрийг АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудас болон хэвлэл мэдээллээр зарлана.
- 4 сар: Өргөдлийн материалыг ЭСЯ-ны Олон Нийттэй Харилцах Алба хүлээн авч, урьдчилсан байдлаар хянана.
- 5-6 сар: Сонгон шалгаруулах хорооны ярилцлага
- 6-9 сар: Шалгарсан оролцогчид IBT, GRE шалгалт өгч, Америкийн их дээд сургууль руу материал явуулахад бэлдэнэ.
- 10-11 сар: Өргөдлийн материалыг их дээд сургууль руу явуулна.
- 5 сар (дараа жилийн): Сонгогдсон сургуулийг зарлана.
- 6 сар: Зөвлөгөө өгөх уулзалт.
- 7-8 сар: АНУ-ыг зорино.
Монголын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөрийн сонгон шалгаруулах дараалал:
- 4-7 сар: Хөтөлбөрийг АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудас болон хэвлэл мэдээллээр зарлана.
- 7 сар: Өргөдлийн материалыг ЭСЯ-ны Олон Нийттэй Харилцах Алба хүлээн авч, урьдчилсан байдлаар хянана.
- 8 сар: Сонгон шалгаруулах хорооны ярилцлага
- 9 сар: Шалгарсан оролцогчид IBT, GRE шалгалт өгч, Америкийн их дээд сургууль руу материал явуулахад бэлдэнэ.
- 10-11 сар: Өргөдлийн материалыг их дээд сургууль руу явуулна.
- 5 сар (дараа жилийн): Сонгогдсон сургуулийг зарлана.
- 6 сар: Зөвлөгөө өгөх уулзалт.
- 7-8 сар: АНУ-ыг зорино.
Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийн зарыг ЭСЯ-ны вэбсайт,фэйсбүүк хуудас, твиттэр болон өдөр тутмын томоохон сонин болох Өнөөдөр, Өдрийн сонин зэрэгт нийтэлдэг.
Хэрвээ танд тус хөтөлбөрийн талаар асуулт байвал АНУ-ын элчин сайдын яамны фэйсбүүк болон 7007-6001, pasexchanges@usembassy.mn -аар холбогдоно уу. Дэлгэрэнгүй мэдээллийг:
http://mongolian.mongolia.usembassy.gov/fulbrightfellowship.html