Хюберт Хамфригийн Тэтгэлэгт Хөтөлбөр

Хюберт Хамфригийн Тэтгэлэгт Хөтөлбөр

Хюберт Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрийн дундаж насны чадвартай мэргэжилтнүүдийг АНУ-д нэг жилийн хугацаанд мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд нь чиглэгдэн олгогддог. Хамфригийн хөтөлбөрийг 1978 онд Дэд ерөнхийлөгч, сенатч асан Хюберт Х. Хамфригийн бүтээл зүтгэлийг үнэлэн мөнхжүүлэхээр түүний нэрэмжит болгон санаачилжээ. Судлаач мэргэжилтнийг сонгохдоо өөрийн улс үндэстнээ манлайлах чадвар, нийтийн тусын тулд хийх үйл хэрэг зэргийг гол болгож үздэг. Энэхүү хөтөлбөрт оролцсоноор АНУ болон бусад орнуудад байгаа ижил төрлийн судалгааны байгууллага, хувь хүмүүстэй холбоо тогтоох боломж нээгдэхийн хамт, өөр өөр хүмүүс мэдлэг туршлагаа харилцан солилцож, олон улс хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал түлхэц болох юм.

Уг тэтгэлэг нь улсын болон хувийн олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг аль нэг байгуулагад ажилтай мэргэжлийн боловсон хүчинд олгогддог.

Тохирох салбарууд:

  • Хөдөө аж ахуйн болон хөдөөгийн хөгжил
  • Харилцаа холбоо  / Сэтгүүл зүй
  • Мансууруулах бодисын хэрэглээ, эмчилгээ, урьдчилан сэргийлэх
  • Эдийн засгийн хөгжил 
  • Боловсролын удирдлага, төлөвлөгөө, бодлого
  • Санхүү ба банк
  • ДОХ өвчний талаар баримтлах бодлого, урьдчилан сэргийлэх
  • Хүний нөөцийн менежмент 
  • Хууль ба хүний эрх
  • Байгалийн баялаг, хүрээлэн буй орчны талаарх бодлого, цаг уурын өөрчлөлт
  • Нийтийн эрүүл мэндийн бодлого, менежмент
  • Олон нийтийн бодлогын дүн шинжилгээ, олон нийтийн удирдлага
  • Англи хэлийг хоёрдогч хэлийн хүрээнд заах
  • Технологийн бодлого, менежмент
  • Хүний наймаа, бодлого, түүнээс урьдчилан сэргийлэх
  • Хот ба бүс нутгийн төлөвлөлт

Тавигдах шаардлага:

  • Одоо Монгол улсад оршин сууж байгаа, Монгол улсын иргэн байх,
  • Их дээд сургуулийн зэрэг (бакалавр ба түүнтэй дүйцэх)
  • Өргөдөл гаргахаас өмнөх үеийн байдлаар Монгол улсад мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Удирдах чадвар болон нийгмийн ажлын тайлангаа батлан үзүүлж чадах
  • Англи хэлний мэдлэгээ нотлох чадвартай (IBT оноо 71, албан бус TOEFL оноо 530) 
  • АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай

Оролцох боломжгүй нөхцөл : 

Саяхан төгссөн шинэ төгсөгчид, менежментийн үүрэг хүлээгээгүй их сургуулийн багш нар (мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх чиглэлээс бусад), таваас доош жилийн ажлын туршлагатай, АНУ-д ойрын хугацаанд зорчоод ирсэн (сүүлийн 5 жилийн дотор 6-с илүү сарын хугацаатай) 2009 оны 8 сараас өмнөх 7 жилийн хугацаанд (2002 он хүртэл) АНУ-д магистр, докторын зэрэг хамгаалах сургалтад 1 болон түүнээс дээш жил оролцсон хүмүүс, АНУ-д байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд тус тус уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжгүй.

Сонгон шалгаруулах дараалал:

  • 1-2 сар: Хөтөлбөрийг АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудас болон хэвлэл мэдээллээр зарлана
  • 4 сар: Өргөдлийн материалыг ЭСЯ-ны Олон Нийттэй Харилцах Хэлтэст хүлээн авч, урьдчилсан байдлаар хянана.
  • 5 сар: Хамфрийн Сонгон шалгаруулах хорооны ярилцлага
  • 5-8 сар: Шалгарсан оролцогчид IBT, GRE шалгалт өгч, Америкийн их дээд сургууль руу материал явуулахад бэлдэнэ
  • 10-11 сар: Өргөдлийн материалыг Вашингтон хот дахь Хамфрий комисс дахин нягталж үзнэ
  • 2-3 сар (дараа жилийн): Шалгарсан оролцогчдыг зарлана
  • 6 сар: Зөвлөгөө өгөх уулзалт
  • 7-8 сар: АНУ-ыг зорино

http://mongolian.mongolia.usembassy.gov/humphrey.html

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн