Олон улсын барын холбооны чуулга уулзалт есдүгээр сард АНУ-д болно

1947 онд байгуулагдсан Олон Улсын Барын Холбоо (ОУБХ) нь олон улсын хууль зүйн салбарт ажиллагсад, хуульчдын холбоод болон хуульчдын нөхөрлөлүүдийг чиглүүлэгч дэлхийн тэргүүлэгч байгууллага юм. ОУБХ нь дэлхийн эрх зүйн шинэчлэлийн хөгжилд нөлөөлдөг бөгөөд дэлхий даяар хууль зүйн салбарын хэтийн чиг хандлагыг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэдэг.

Холбоо нь 80 мянга гаруй хуульчид, 190 гаруй хуульчдын холбоод, 160 гаруй орныг хамарсан хуульчдын нөхөрлөлийн гишүүнчлэлтэй.  

ОУБХ-ны чуулга уулзалт жил бүр зохион байгуулагддаг бөгөөд олон улсын хуульчид, нөхөрлөлүүд, холбоод өндөр ач холбогдол өгч, олон улсын хууль зүйн салбарын чиг хандлага, сорилт, асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ өөрсдийн орныг сурталчилж, туршлага солилцож оролцдог байна. 

2016 оны чуулга уулзалт 9-р сарын 18-аас 23-ны хооронд АНУ-ын нийслэл Вашингтон ДиСи хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд энэхүү чуулга уулзалтад оролцох хүсэлтэй хуульчид, нөхөрлөлүүдэд бүртгэл нээлттэй байна.

ОУБХ-ны чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс цугларах 6000 гаруй хуульчид оролцох бөгөөд энд дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй харилцаа холбоог бий болгох, 200 гаруй сэдэвт семинаруудаас хүссэнээ сонгож оролцох, 25 цагийн турш үргэлжлэх мэргэжлийн лекцэд хамрагдах, хотын аялал гэх зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд хамрагдах боломжтой.

Өнгөрсөн 5 жилийн чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараахь холбоосуудаар авна уу.

 

2010 оны 10-р сарын 3-аас 8-ны өдрүүдэд Канадын Ванкүвер хотноо http://www.ibanet.org/Conferences/Vancouver_Coverage.aspx

2011 оны 10-р сарын 30-аас 11-р сарын 4-ний хооронд АНЭУ-ын Дубай хотноо http://www.int-bar.org/conferences/Dubai2011/

 2012 оны 9-р сарын 30-аас 10-р сарын 5-ны хооронд Ирландын Дублин http://www.ibanet.org/Conferences/Dublin_Coverage.aspx

 2013 оны 10-р сарын 6-аас 11-ний хооронд АНУ-ын Бостон хотноо http://www.ibanet.org/Conferences/Boston2013.aspx

2014 оны 10-р сарын 19-өөс 24-ний хооронд Японы Токио хотноо http://www.ibanet.org/Conferences/Tokyo2014.aspx

2015 оны 10-р сарын 4-өөс 9-ний хооронд Австрийн Вена хотноо http://www.ibanet.org/Conferences/Vienna2015.aspx

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн