Олон улсын барын холбооны ээлжит чуулга уулзалтад тэтгэлгээр оролцох боломж
Олон улсын Барын холбоо /ОУБХ/-ны 2016 оны ээлжит чуулга уулзалт есдүгээр сарын 18-23-ны хооронд АНУ-ын нийслэл Вашингтон ДиСи-д зохион байгуулагдах бөгөөд чуулга уулзалтад оролцох хүсэлтэй хуульчид, нөхөрлөлүүдийн бүртгэл явагдаж байна.
ОУБХ-ны чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс 6000 гаруй хуульч оролцох бөгөөд оролцогчдод мэргэжил нэгтнүүдтэйгээ туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, 200 гаруй сэдвээр семинар, лекцэд хамрагдах боломж нээгддэг.
Тус чуулга уулзалтад оролцох хүсэлтэй, санхүүгийн хувьд хязгаарлагдмал залуу хуульчдыг дэмжих зорилгоор ОУБХ нь тэтгэлэгээр оролцох боломжийг нээж өгч байна. Тэтгэлгээр оролцох хүсэлтэй хуульчид дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ibanet.org/Committees/Divisions/Legal_Practice/scholarships.aspx холбоосоос авна уу.