БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа. /МАГИСТР, ДОКТОР 2016-2017/
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилд нийт 197 иргэнийг магистр, докторын сургалтад суралцуулна.
Бүртгэл 2016 оны 03 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдийн 10:00-18:00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 1 давхрын 102 тоот өрөөнд явагдана.
Мэргэжлийн чиглэл: Геологи, архитектур, анагаах ухаан, боловсрол, уул уурхайн инженер, механик инженер, хөдөө аж ахуйн инженер, байгалийн хий, газрын тосны инженер, барилгын инженер, мал эмнэлэг зүй, мал аж ахуй, соёл, урлагийн чиглэлээр нийт 180 иргэн, байгаль орчин ногоон хөгжил, эрчим хүч, дэд бүтэц, төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эдийн засаг, хууль болон хятад хэл судлалын чиглэлээр нийт 17 иргэн;
Тавигдах шаардлага
- Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны;
- Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 40 хүртэлх насны;
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу. http://www.meds.gov.mn/chinaMASDOC2016