УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Унгарын Засгийн газраас Унгарын тэтгэлгийн хөтөлбөрийг 2013 оноос санаачлан хэрэгжүүлж байна. 2016-2017 оны хичээлийн жилд энэхүү хөтөлбөрт 50 орчим улсын 3000 орчим оюутныг хамруулна. Хөтөлбөрийг "Tempus" олон нийтийн сангаас санхүүжүүлнэ.
Өргөдөл гаргагч нь 2016 оны хоёрдугаар сараас гуравдугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Унгарын тэтгэлгийн хорооны http://www.tka.hu/international-programmes/2966/stipendium-hungaricum/ цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу. http://www.meds.gov.mn/hungary1602
Мэдээллийн эх сурвалж: Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны цахим хуудас