ЗҮҮН АЗИЙН ЗУНЫ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
Олон Улсын Улаан загалмайн хороо болон Бүгд найрамдах Өмнөд Солонгос улсын Хандонг олон улсын хуулийн сургуультай хамтран 2016 оны 7 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд Бүгд Найрамдах Өмнөд Солонгос улсын Пухан хотод зуны сургалт зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалтад Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол Улсын залуу мэргэжилтэн, илтгэгч багш, төрийн бус байгууллагын ажилчид, Улаан загалмайн хороо болон Улаан хавирган сар нийгэмлэгийн сайн дурын ажилчид болон их, дээд сургуулиудын төгсөх ангийн оюутнууд оролцох бүрэн боломжтой бөгөөд та бүхнийг энэхүү “Хүмүүнлэгийн эрх зүй, үйл ажиллагаа” сэдэвт сургалтад оролцохыг урьж байна.
Оролцогчид унааны зардлаа бүрэн хариуцах бөгөөд ОУУЗХ-ны зүгээс сургалтад хамрагдах 2 хүний байрлах байрны зардлыг гаргана.
Бүртгэлийн хугацаа 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Иймд дээрх сургалтад хамрагдахыг сонирхож буй хүмүүс бүртгэлийн маягтыг эндээс татан авч холбогдох материалыг хавсарган Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн А.Цэрэнхандад/ /96020537/ ирүүлнэ үү.