ЗҮҮН ХОЙД АЗИЙН ФОРУМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн нийгэмлэг (China Law Society)-ээс “Бүс нутгийн эрх зүйн хамтын ажиллагааг бэхжүүлэн Зүүн Хойд Азийн улс орнуудын шинэ ирээдүйг бий болгох нь” сэдэвт олон улсын форумыг зохион байгуулах гэж байна.
Тус форумд Зүүн Хойд Азийн улс орнуудын 100 гаруй эрдэмтэн судлаачид, шинжээчид оролцдог бөгөөд энэ жилийн хувьд дараах сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм байна. Үүнд:
- “Promoting the Judicial Assistance Cooperation in Northeast Asia”
- “Legal Protection for the Innovative Small and Medium-sized Enterprises”
- “International Economic Disputes Settlement under the New Security Pattern”
- “Rule of Law on Financial Market Regulation and Regional Cooperation”
Зохион байгуулагч: Хятадын Хууль зүйн нийгэмлэг, Жилийн мужийн Хууль зүйн нийгэмлэг, Жилийний Их Сургууль
Хамтран зохион байгуулагч: Шангдоны Их Сургууль, Лиаонинийн Их Сургууль, Хэйлонгжианийн Их Сургууль, Өвөр Монголын Их Сургууль
Хэзээ: 2016.10.20-22-ны өдөр
Хаана: Жилийний Их Сургууль, Чангчүн хот, Жилийн муж, Хятад Улс
Иймд дээрх форумд оролцохыг сонирхож буй та бүхэн Монголын Хуульчдын холбооны гадаад харилцааны мэргэжилтэн (Х.Дөлгөөн-95209241)-тэй холбогдоно уу.
Жич: форумд бүртгүүлэхэд ямар нэгэн хураамж төлөхгүй боловч ирж, очих нислэгийн зардал болон буудлын хөлсийг тухайн оролцогч өөрөө гаргах юм байна.
Форумын хөтөлбөртэй ЭНД дарж танилцана уу