ОЛОН УЛСЫН СУРГАЛТАНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

    Англи Улсын Лондон хотод төвтэй “Public Administration International” олон улсын байгууллагаас 2016 оны 11 дүгээр сарын 21-25 оны өдрүүдэд “ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ НЬ: Хамтын ажиллагаа ба олон талын арга зам” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалт дор дурдсан сэдвийн хүрээнд явагдана. Үүнд:

  • Насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэх өнөөгийн шаардлага, нийгэмд илүү аюултай гэж үзэж буй гэмт хэргийн хүрээнд авч хэрэгжүүлэх тусгайлсан арга зам;
  • Хүчирхийллийн  болон бэлгийн гэмт хэрэг, гэмт хэргийн гэрч, хохирогчийг хамгаалахад төрөл бүрийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, иргэний эрх, эрх чөлөөний үр дагавар;
  • Дэлхийн бусад улс орнуудын эрүүгийн шүүхийн тогтолцоонд хийсэн шинэчлэлийн туршлага;
  • Эрүүгийн шүүхийн тогтолцоонд Англи Улсын олон улсад нэвтрүүлсэн туршлага гэх мэт.

    Тус сургалт нь 2000 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд хуульч, судлаач, шинжээч, шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, прокурор, цагдаагийн болон хорих ангийн алба хаагчдыг хамарч байдгаараа онцлог байна.  

    Энэ жилийн ээлжит сургалтад оролцох урилгыг Монголын Хуульчдын холбоонд албан ёсоор ирүүлсэн тул сонирхож буй гишүүн хуульч та сургалтын зардал (сургалтын төлбөр, буудлын хөлс, замын зардал г.м.)-ыг өөрөө хариуцан сургалтад оролцох боломжтой юм.  

    Сургалтын төлбөр 1960 фунт стерлинг бөгөөд 2016.10.31-ний өдрийн дотор бүртгүүлэн төлбөрөө төлсөн тохиолдолд 10 хувийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой юм.

    Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Хуульчдын холбооны гадаад харилцааны мэргэжилтэн Х.Дөлгөөн (утасны дугаар: 95209241, цахим шуудангийн хаяг: dulguun.nub@gmail.com) –тэй холбогдож авна уу.     

Жич: “Public Administration International” байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.public-admin.co.uk цахим хуудаснаас авна уу.  

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн