АНУ-ЫН СЭЙНТ ТОМАСЫН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛИЙН СУРГУУЛИЙН МАСТЕРЫН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА

    Сэйнт Томасын Их Сургууль нь анх 1961 онд Бискейний коллеж нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 1968 онд албан ёсоор магадлан итгэмжлэгдэж, улмаар 1984 онд их сургуулийн статустай болсоноор Хуулийн сургуулиа үүсгэн байгуулсан байна.

    Сэйнт Томасын Их Сургууль нь АНУ-ын Вашингтон ДиСи хотод байрлах магадлан итгэмжлэгдсэн хоёр их сургуулийн нэг бөгөөд 1995 оны 2 дугаар сард тус улсын Барын Холбооноос Сэйнт Томасын Их Сургуулийн Хуулийн сургуулийг магадлан итгэмжилсэн байна.

    Сэйнт Томасын Их Сургуулийн Хуулийн сургуулиас хүний эрхийн чиглэлээр мастерын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд зөвхөн хуульч бус эрх зүйч мэргэжилтэй хүмүүс хамрагдах боломжтой байдгаараа давуу талтай юм. Сургалт 2017 оны 1 дүгээр сард эхлэх бөгөөд бүртгэл 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цахимаар явагдана.

Бүрдүүлэх материал:

  • Бүрэн бөглөсөн, гарын үсэг зурсан анкет /анкетыг татаж авна/
  • Өөрийн товч намтар
  • Хувийн тодорхойлолт
  • Англи хэл рүү орчуулаад нотариатаар батлуулсан бакалаврын дипломын хуулбар хувь
  • Хоёр тодорхойлох захидал /нэг захидлыг одоогийн ажил олгогчоос авах бол нөгөө зөхидлыг профессороос авна/
  • 2 хувь паспортын цээж зураг
  • Ярилцлага өгсөн байх
  • Бүртгэлийн хураамж 50 ам.долллар

Сэйнт Томасын Их Сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу

http://www.stu.edu/

Сэйнт Томасын Их Сургуулийн Хуулийн сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу

http://www.stu.edu/law

Мастерын хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу

http://www.stu.edu/law/human-rights/graduate-programs/llm

Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу

http://www.stu.edu/law/human-rights/graduate-programs/llm/admissions-application-requirements

Хөтөлбөрт бүртгүүлэх тохиолдолд доорх холбоосоор орно уу

http://web.stu.edu/law/HumanRightsLLM/ApplicationforAdmission/tabid/4853/Default.aspx

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн