ХОНГКОНГИЙН ХУУЛЬЧДЫН НИЙГЭМЛЭГИЙН 2017 ОНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс болох Хонгконгийн Хуульчдын нийгэмлэг (The Law Society of Hong Kong)-ийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр зохион байгуулах Шинэ оноо угтах ёслолын үйл ажиллагаанд оролцохыг урьж байна. Тус хүндэтгэлийн арга хэмжээг жил бүрийн эхний сард зохион байгуулдаг бөгөөд уг арга хэмжээнд Хонгконгийн Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хуульчдын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Ази, Европ тивийн улс орнуудын Хуульчдын холбоо, Хуульчдын нийгэмлэгүүдийн тэргүүнүүд болон бусад олон улсад нэр хүндтэй хуульчид оролцдог болно.
Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгээс Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид дээрх арга хэмжээнд өөрийн биеэр болон гишүүн хуульчдын хамт оролцох урилгыг албан ёсоор ирүүлсэн бөгөөд энэ үеэр хоёр байгууллага цаашид хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах юм.
Монголын Хуульчдын холбооноос энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох хүсэл, сонирхолтой гишүүн хуульч байвал 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17:00 цагаас өмнө Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Х.Дөлгөөнтэй холбогдож бүртгүүлнэ үү. /утасны дугаар: 95209241/
Жич: Сонирхсон хуульч арга хэмжээнд оролцохтой холбоотой гарах зардлыг өөрөө хариуцах ба гэр бүлийн гишүүний хамт оролцох боломжтой.
Дор дурьдсан зочид буудлууд ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдах газартай хамгийн ойр байрладаг бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд зөвхөн тус үйл ажиллагаанд оролцогчдыг хүлээн авах юм байна. Үүнд:
- Four Seasons Hotel – энгийн өрөө 4005 хонгконг доллар /өглөөний цай ороогүй/, цахим хуудас: http://www.fourseasons.com/hongkong/
- Mandarin Oriental – энгийн өрөө 3420 хонгконг доллар /өглөөний цай ороогүй/, цахим хуудас:
http://www.mandarinoriental.com/hongkong/?htl=MOHKG&eng=google&src=local
- Best Western Hotel – энгийн өрөө 1341 хонгконг доллар /өглөөний цай ороогүй/, цахим хуудас: : http://www.bestwesternhotelhongkong.com/en/
- Parklane Hotel – энгийн өрөө 1434 хонгконг доллар /өглөөний цай ороогүй/, цахим хуудас: http://www.parklane.com.hk/default-en.html
Нислэгийн зардал: МИАТ-ын нислэг 1.450.000 төгрөг /татвар орсон, 2 талын нислэг, 2017.01.06-ны нислэгээр очих, 2017.01.10-ны өдрийн нислэгээр буцаж ирэх/.
Онгоцны тийзийг Хуульчдын холбоотой хамтран ажиллаж байгаа Эйр тикет компаниас авсанаар дээр дурьдсан үнээс 3 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм.
Хонгконгийн Хуульчдын нийгэмлэг (The Law Society of Hong Kong)-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.
http://www.hklawsoc.org.hk/pub_e/default.asp
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс