МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО БНХАУ-ЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС ХОНГКОНГИЙН ХУУЛЬЧДЫН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

 

    БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн хуульчдын нийгэмлэгийн урилгаар Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга Э.Золзаяагаар ахлуулсан төлөөлөгчид  2017 оны 1 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгт албан томилолтоор ажиллаад ирлээ.

    Монголын Хуульчдын холбооны төлөөлөгчид Хонгконгийн хуульчдын шинэ оны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, Хонгконгийн хуульчдын нийгэмлэгтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Айлчлалын үеэр Хонгконгийн Дээд шүүхийн байранд зочилж, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа болон шүүх хуралдааны танхимтай танилцлаа. Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороотой ижил чиг үүргийг хэрэгжүүлдэг Хяналтын байнгын хорооны төлөөлөгчидтэй уулзаж, хуульчдад мэргэжлийн хариуцлага тооцохтой холбоотой тодорхой асуудлаар туршлага солилцлоо.

 

    Мөн түүнчлэн Хуульчдын холбооны Тамгын газрын Ц.Ганболд дарга бусад улсын хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагуудын Ерөнхийлөгчдийг оролцуулан зохион байгуулагддаг дугуй ширээний уулзалтанд оролцож, манай улсад хийгдэж буй эрх зүйн шинэчлэл болон Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагаа, үндсэн зорилго, зорилтын талаар танилцууллаа. Дугуй ширээний уулзалтын үеэр Парисын болон Олон улсын залуу хуульчдын холбооны Ерөнхийлөгч нар Монголын Хуульчдын холбоонд туслалцаа үзүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.  

    Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсаны үр дүнд хоёр байгууллагын гишүүн хуульчид харилцан мэдлэг мэдээлэл, туршлагаа солилцох үүднээс хоёр талын хамтарсан хурал, семинар зохион байгуулах, хуульчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалтанд хамрагдах, хоёр байгууллагаас эрхлэн гаргадаг эрх зүйн салбарын эрдэм шинижилгээний сэтгүүлд судалгааны өгүүллээ нийтлүүлэх зэрэг боломж нээгдэж байна.

 

 

 

 

 

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн