АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ФУЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

    Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг Фулбрайтын гадаад оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна. Магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт энэхүү хөтөлбөр нь дэлхийн 150 гаруй оронд хэрэгждэг бөгөөд жилд 13-15 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдаг юм.   

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн бөгөөд оршин суудаг байх;
  • Дээд боловсролтой байх (бакалаврын эсхүл түүнтэй дүйх зэрэгтэй байх);
  • Доод тал нь 1.5 жилийн хугацаанд ажилласан ажлын туршлагатай байх;
  • Англи хэлний мэдлэгийг гэрчилсэн хүчин төгөлдөр оноо авсан байх;
  • Дор дурьдсан чиглэлээр суралцах тохиолдолд IBT 90, PBT/IPT 575, IELTS 7.0 оноотой байх бол дор дурьдсан чиглэлээс өөр бусад чиглэлээр суралцах тохиолдолд IBT 80, PBT/IPT 550, IELTS 6.5 оноотой байх.

Суралцах боломжтой чиглэл:

  • Arts Administration/Arts Management
  • Art History
  • Biology
  • Business
  • Communication
  • Economics (MBA)
  • Engineering
  • English
  • Gender and Women’s Studies
  • History
  • International Relations/International Development
  • Journalism
  • Law
  • Linguistics
  • Psychology
  • Public Administration/Public Policy
  • Political Science
  • TESOL
  • Theatre/Drama
  • Urban/Regional Planning
  • Veterinary Medicine

Бүрдүүлэх материал:

  • Тэтгэлэгт хамрагдах өргөдлийн маягтыг бөглөх /АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудсаас татаж авна/;
  • Өргөдлийн маягтад сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 3х4 хэмжээтэй цээж зургийг хавсаргах;
  • Тодорхойлох захидал /таны академик мэдлэг болон мэргэжлийн ур чадварыг тодорхойлж чадах хоёр хүнээс тодорхойлох захидал авсан байна/;
  • тодорхойлох захидал нь англи хэл дээр бичигдсэн байна
  • эсхүл монгол хэл дээр бичигдсэн тодорхойлох захидлыг англи хэлнээ албан ёсоор орчуулсан байна
  • тодорхойлох захидалд холбоо барих боломжтой бүрэн мэдээллийг тусгасан байна /ажлын газар, албан тушаал, утасны дугаар, цахим шуудангийн хаяг гэх мэт/ 
  • Эссэ /АНУ-д суралцах шалтгаан, суралцсаны дараагаар хийхийг хүсэж буй зүйлийнхээ талаар хоёр нүүр хуудсаас хэтрүүлэлгүй англи хэл дээр бичсэн байна/
  • Их дээд сургууль төгссөн дипломын англи, монгол хэл дээрх хуулбар хувь /нотариатаар баталгаажуулсан байна/
  • Доод тал нь 1.5 жилийн хугацаанд ажилласан гэдгийг батлах үүднээс Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хувь /англи хэл дээр орчуулсан байх шаардлагагүй, нотариатаар баталгаажуулсан байна/
  • IBT, PBT/IPT, IELTS-ийн онооны өөрийн тань зурагтай гэрчилгээний хуулбар хувь /нотариатаар баталгаажуулсан байна/

    Материалыг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 12:00 цаг хүртэл АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах хэлтэст хүлээж авна.

    Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн