ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДААС 2018 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУАНЛИ
Эрчим хүч, Байгаль орчин, Байгалийн нөөц, Дэд бүтцийн тухай хуулийн чиг хандлагын талаарх бага хурал
Сэдэв:
- Эрчимтэй болж буй өөрчлөлт хуульд нөлөөлөх үе шатыг тодорхойлох
- Циркуляр эдийн засаг
- Хот болон орон нутгийн хөгжлийг дагаж эрчим хүчний салбарт гарч буй өөрчлөлт, цэвэр эрчим хүч
- Нүүрсний хэрэглээ бага эдийн засаг дахь уул уурхайн салбарын хөгжил
· Дрон, нэмэлт бодис, нано технологи болон бусад технологийн нөлөө
· Газрын тос болон байгалийн хий, сэргээгдэх эрчим хүч
· Цахим ертөнцийн аюулгүй байдал болон ус
· Эрчим хүчний технологийн болон хуулийн шинэчлэл
Хэзээ: 2018 оны 4-р сарын 8-11
Хаана: Португали, Лисбон хот, Интерконтинентал зочид буудал
Бүртгүүлэх хугацаа: 2018 оны 3-р сар
Төлбөр: ОУБХ-ны гишүүн 1,105 евро
Хөнгөлөлт: 2018 оны 2-р сарын 23-аас өмнө бүртгүүлсэн тохиолдолд 1,000 евро
Нэмэлт мэдээлэл: https://www.ibanet.org/Conferences/conf871.aspx
Олон Улсын Эмэгтэй хуульчдын 8 дахь удаагийн бага хурал: Шүүхийн танхимаас Удирдлагын танхим руу: Эмэгтэйчүүдийн нөлөө
7 дахь удаагийн Олон Улсын Эмэгтэй хуульчдын бага хурал амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн бөгөөд энэ жилийн уулзалтаар сүүлийн үеийн хууль, эрх зүйн сэдвээр ярилцахаар хуулийн салбарын шилдэг хүмүүс цугларч, түүнчлэн бусад хуульчидтай танилцах, мэдээлэл, туршлагаа солилцох боломжтой. 2018 оны Шилдэг хуульч эмэгтэй шагналыг гардуулах ёслолын ажил болно.
Сэдэв:
·Дотоод ур чадвар хүч: менторинг, сошиал медиагийн нөлөө, стратегийн харилцаа байгуулах, зөрчилдөөнийг шийдвэрлэх, бизнесийн хөгжил, манлайлал
· Компанийн засаглал: Эмэгтэйчүүдийн манлайлал
·Мэдээлэл хамгаалалт
·Авлигын эсрэг хууль тогтоомж ба бизнесийн гэмт хэрэг: маргааныг шийдвэрлэх нь
·Арбитр
·Технологийн бизнес эрхлэгчид болон нэгдэлтийн чиг хандлага
·Урлагийн эрх зүй
Хэзээ: 2018 оны 4-р сарын 12-13
Хаана: Англи, Лондон хот, Рояал Хорсгардс зочид буудал
Бүртгүүлэх хугацаа: 2018 оны 4-р сарын 6
Төлбөр: ОУБХ-ны гишүүн 780 фунт стерлинг
Хөнгөлөлт: 2018 оны 2-р сарын 2-оос өмнө бүртгүүлсэн тохиолдолд 690 фунт стерлинг
Нэмэлт мэдээлэл: https://www.ibanet.org/Conferences/conf857.aspx
Африк: Нэгдэлт (М&А) хэлцлийн боломж ба бэрхшээл
Сэдэв:
· Улс болон салбарын боломж, нийтлэг чиг хандлага
· Эрчим хүч болон уул уурхайн М&А-с мэдээлэл, технологийн салбар руу шилжих нь, домог уу эсвэл бодит уу?
· Африкийн М&А-ын хэлэлцэлд хийх болон хийж болохгүй зүйлүүд
· Эрсдэлийг багасгах практик хэрэгсэл - Кейсээс суралцах нь
· Капиталын нөөц, хөрөнгө босгох талаар хэрхэн хэлэлцээр хийх вэ, хэлэлцээрээс хэрхэн гарах вэ?
· Маргааныг шийдвэрлэх алтернатив аргуудыг хэрэглэх боломж, хязгаарлалт
· Африк, Англи-Саксон, Хятад, Ойрх Дорнод, Европын бизнес хүмүүс хэлэлцээр хийхэд гардаг соёлын ялгаа
Хэзээ: 2018 оны 4-р сарын 19-20
Хаана: Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс, Кэйптаун хот, Радиссон Блю зочид буудал
Бүртгүүлэх хугацаа: 2018 оны 4-р сарын 6
Төлбөр: ОУБХ-ны гишүүн 780 фунт стерлинг
Хөнгөлөлт: 2018 оны 2-р сарын 2-оос өмнө бүртгүүлсэн тохиолдолд 690 фунт стерлинг
Нэмэлт мэдээлэл: https://www.ibanet.org/Conferences/conf851.aspx
Дайн ба шударга ёс
Терроризм, зэвсэгт хүч, олон улсын эрүүгийн эрх зүй зэрэг сэдвээр хэлэлцүүлэг болно.
Хэзээ: 2018 оны 4-р сарын 21
Хаана: Нидерланд, Гааг хот
Нэмэлт мэдээлэл: https://www.ibanet.org/Conferences/conf884.aspx
Хөдөлмөрийн тухай хууль, ялгаварлан гадуурхалтын эсрэг эрх зүйн жил тутмын бага хурал: Хөдөлмөрийн тухай хууль ба ёс зүйн асуудлууд
2018 оны бага хурлаар үндэсний болон олон улсын хэмжээнд хөдөлмөр, ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль тогтоомжид одоогоор мөн шинээр гарч буй асуудлуудын талаар хэлэлцэнэ.
Сэдэв:
· Үндэсний эрх зүй, хувийн ёс зүй, компанийн стандарт
· Хөгжингүй улсуудын цагаачлалын шинэ хязгаарлалт, хил дамнасан ажил эрхлэлтийн байдалд нөлөөлөх нь (ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд)
· Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, ажилчдын үйл ажиллагаанд хяналт тавих эрх
· Удирдах албан тушаалтан хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд хэрэглэх стратеги
· Үндэстэн дамнасан компани болон дэлхийн иргэн
· Уян хатан ажлын байр, хуваарь, амьдралын хэв маяг: Ажлын байр яах вэ?
· GDPR (General Data Protection Regulation) болон мэдээллийн нууцлал
· Удирдлагын цалин урамшуулал, ил тод байдал, цалингийн зөрүү
· Хилийн чанадад ажлыг ацаглах нь (outsourcing)
· Ажлын байран дахь стресс, сэтгэл зүйн эрүүл мэнд, хамгаалах арга хэмжээ
Хэзээ: 2018 оны 5-р сарын 2-4
Хаана: Канад, Монреаль хот, Ле Вестин зочид буудал
Нэмэлт мэдээлэл: https://www.ibanet.org/Conferences/conf852.aspx
Өрсөлдөөний тухай 14 дэхь удаагийн бага хурал
Сэдэв:
· Нэгдэлтийн (Merger) хяналт
· Картель
· Unilateral үйл ажиллагаа, төрийн зохицуулалттай салбар дахь өрсөлдөөний асуудлууд
· Агентлаг хоорондын хамтын үйл ажиллагаа
· Хууль ёсны асуудлууд
· Монополийн эсрэг эрх зүйн хэм хэмжээ
Хэзээ: 2018 оны 5-р сарын 3-4
Хаана: Аргентин, Буэнос-Айрес
Нэмэлт мэдээлэл: https://www.ibanet.org/Conferences/conf882.aspx
Компанийн дампуурал, шинэчлэлийн талаарх 24 дэх удаагийн бага хурал
Сэдэв:
· Блокчэйний шинэ ертөнц, цахим валют, ухаалаг хэлэлцээр, компанийн төлбөрийн чадваргүй байдлыг зохицуулах тухай хуульд нөлөөлөх нь
· Бид нэгдмэл байж болохгүй гэжү ү? Төлбөрийн чадваргүй байдлаас болж хил дамнан үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлах нь
· Төлбөрийн чадваргүй байдлыг шийдвэрлэх шүүх ажиллагаа
· Байгалий н хий, газрын тос, тээвэрлэлтийн салбар, төлбөрийн чадваргүй байдлын зохицуулалт, блокчэйн
Хэзээ: 2018 оны 5-р сарын 6-8
Хаана: Нидерланд, Амстердам, Рэд Хүүд зочид буудал
Нэмэлт мэдээлэл: https://www.ibanet.org/Conferences/conf872.aspx
Олон Улсын франчайзингийн талаар 34 дэх удаагийн бага хурал
Хэзээ: 2018 оны 5-р сарын 8-9
Хаана: АНУ, Вашингтон
Нэмэлт мэдээлэл: Хаягаар бүртгүүлэх https://www.ibanet.org/Form/EmailValidation/Default.aspx?CaptureFormUid=54bf6d47-8e90-480b-a8ec-14254dad7bbd
Хөрөнгө оруулалтын сангийн даяарчлал сэдэвт 29 дэх удаагийн бага хурал
Хөрөнгө оруулалтын сангийн салбарын хууль тогтоомж, зохицуулалт, тэдгээрийн хөрөнгө оруулалтын сангийн активын менежментэд үзүүлэх нөлөө
Хэзээ: 2018 оны 5-р сарын 13-15
Хаана: АНУ, Нью-Йорк
Нэмэлт мэдээлэл: https://www.ibanet.org/Conferences/conf877.aspx
Олон улсын бизнес эрхлэгчдийн 4 дэх удаагийн бага хурал
Энэ жилийн хурлаар шинийг эрэлхийлэгч, уламжлалт бизнес болон хууль зүйн салбарын мэргэжилтэнгүүд технологийн шинэчлэл, өөрчлөлтийг хэрхэн боломж болгон ашиглах талаар хэлэлцэнэ.
Сэдэв:
· Хувьсал болон сүйрэл: Уламжлалт бизнесүүд ялалт байгуулах нь
· М&А болон хэлцэлийн процессыг шинэчлэх нь
· Санхүүгийн модулийн шинэчлэл
· Хууль зүйн салбарын шинэчлэл, маргаашийн зах зээл
· Засаглал ба өмчлөл: Шинэчлэлийн үед түрүүлж алхах нь
· Хэрэглээ vs зөвлөгөө: Дижитал эрин үед хуульч-үйлчлүүлэгчийн харилцаа
Хэзээ: 2018 оны 5-р сарын 14-15
Хаана: Герман, Мюнхен, Литературхаус зочид буудал
Нэмэлт мэдээлэл: https://www.ibanet.org/Conferences/conf873.aspx
Шүүн таслах ажиллагааны тухай чуулга уулзалт: 21-р зууны өмгөөлөл
Хэзээ: 2018 оны 5-р сарын 16-18
Хаана: АНУ, Чикаго, Свиссотел
Нэмэлт мэдээлэл: https://www.ibanet.org/Conferences/conf878.aspx
Хил дамнасан эрүүгийн хэргүүдийн асуудлаарх 21 дэх удаагийн бага хурал
Сэдэв:
· “Deferred Prosecution Agreements” болон бусад тохиролцоо: Компани, иргэн хүний эрхийг хамгаалах нь
· Улс орнуудад авч буй авлигын эсрэг арга хэмжээ
· Давхар эрсдэл
· Өмгөөлөгч-үйлчлүүлэгчийн шинэ эрих
· Цахим гэмт хэрэг
· Санкц
· Эд хөрөнгийг албадан хураах
· Гэмт хэргийн татвар
Хэзээ: 2018 оны 5-р сарын 16-18
Хаана: Польш, Краков, Шератон зочид буудал
Нэмэлт мэдээлэл: https://www.ibanet.org/Conferences/conf879.aspx
Хуульчдын холбооны тэргүүн нарын 13 дахь удаагийн чуулга уулзалт
Сэдэв:
· Хууль дээдлэх ёс халдлагад өртсөн нь: Польш, Унгар, Венесуэл улсуудын нөхцөл байдлын дүн шинжилгээ
· Хуульчдын холбоонууд худалдааны шинэ яам мөн үү?
· Эрх зүйн боловсрол, хуульчдын ур чадварын чиг хандлага
· “Брексит”-ын хэлэлцээр – Хуульчид болон хуулийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө
Хэзээ: 2018 оны 5-р сарын 23-24
Хаана: Норвеги, Осло, Гранд зочид буудал
Нэмэлт мэдээлэл: https://www.ibanet.org/Conferences/conf853.aspx
Олон Улсын санхүү, эдийн засгийн хуулийн асуудлаарх 35 дахь удаагийн бага хурал
Хэзээ: 2018 оны 5-р сарын 30-аас 6-р сарын 1
Хаана: Нидерланд, Амстердам, Хилтон зочид буудал
Нэмэлт мэдээлэл: https://www.ibanet.org/Conferences/conf888.aspx
Дэлхийн байгалийн шинжлэх ухааны асуудлаарх 6 дахь удаагийн бага хурал
Сэдэв:
· Байгалийн шинжлэх ухааны өнөөгийн чиг хандлага, ирээдүй
· Байгалийн шинжлэх ухааны орчин үе
· Байгалийн шинжлэх ухаан бол уран зөгнөлт шинжлэх ухаан биш, байгалийн шинжлэх ухааны ирээдүй бол одоо
· Дэлхийн байгалийн шинжлэх ухаан дахь хүн төрөлхтний үйл ажиллагаа, харилцааны нарийн хэлхээ холбоо
· Хамгаалалт, хөгжүүлэлт, зохицуулалт, санкц болон хориг
Хэзээ: 2018 оны 6-р сарын 1-2
Хаана: АНУ, Массачусетс, Бостон
Нэмэлт мэдээлэл: https://www.ibanet.org/Conferences/conf880.aspx
Олон Улсын хөрөнгө оруулалтын (Mergers & acquisitions) сэдвээр 17 дахь удаагийн бага хурал
Хэзээ: 2018 оны 6-р сарын 5-6
Хаана: АНУ, Нью-Йорк, Плаза зочид буудал
Нэмэлт мэдээлэл: https://www.ibanet.org/Conferences/conf854.aspx
Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын тухай 10 дахь удаагийн бага хурал
Сэдэв:
· Олон улсын зах зээл дэхь мега чиг хандлага
· Хил дамнасан үл хөдлөх хөрөнгийн худалдаа
· Хөдөлгөөний ирээдүй
· Техник технологи дэлхийг хэрхэн өөрчилж байна вэ: цахилгаан тэрэг, автомат удирдлагатай машин, дрон
· Үл хөдлөх хөрөнгийн тухай алсын бодол
· Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх нь
· Үл хөдлөх хөрөнгийн менежментийн шинэ арга барил – өндөр үнэтэй үед үнэ цэнийг нэмэгдүүлэх стратеги
· Үл хөдлөх хөрөнгийн зохицуулалтын чиг хандлага
Цаг хугацааны дарамтанд төслийг төгс гүйцэтгэх стратеги
· Маргааны асуудлууд
· Хөрөнгө оруулалтын төлөөх өрсөлдөөн: Хэрхэн том компанийг өөртөө татах вэ
· Дахиад л технологи- Худалдааны ертөнцийн цохилт
Хэзээ: 2018 оны 6-р сарын 6-8
Хаана: Швейцарь, Цюрих, Мариотт зочид буудал
Нэмэлт мэдээлэл: https://www.ibanet.org/Conferences/conf842.aspx
Харилцаа холбоо ба өрсөлдөөний талаарх 29 дэх удаагийн бага хурал
Сэдэв:
· Монополийн тухай дугуй ширээний уулзалт
· Цахим эдийн засгаас бий болсон монополь, зохицуулалтын бэрхшээлүүд
· Цахим салбарын мержерын чиг хандлага
· Суурин болон хөдөлгөөнт сүлжээний дэд бүтцийг хуваалцах нь
· Спектр хуваарилалтын өрсөлдөөний асуудал
· Контент, төхөөрөмж, сүлжээний харилцан хамаарал
· Зах зээлийг бужигнуулсан шинэтгэл (Disruptive innovation) нь боломж уу, монополь уу, зохицуулалтын хар дарсан зүүд үү?
· Мэдээллийн эдийн засагт шинэ зүйл гарав уу?
· Хувийн нууцлал, хувийн мэдээлэл, цахим сүлжээ
Хэзээ: 2018 оны 6-р сарын 11-12
Хаана: Итали, Милан, Принц ди Савойя
Нэмэлт мэдээлэл: https://www.ibanet.org/Conferences/Conf855.aspx
16 дахь удаагийн Авлигын эсрэг бага хурал
Сэдэв:
· Хэрхэн авлигач улс төрчтэй шууд нүүр тулалгүйгээр хөрөнгийг нөхөн авах вэ?
· Орчуулгын төөрөгдөл: Давхар харьяалалд хамаарах шүүх ажиллагаа, маргааныг шийдвэрлэх хэлэлцээр
· Давхар эрсдэл
· Хувийн тайлан, хахуулийн хэргийг мөрдөн байцаахад хуулийн мэргэжилтний давуу эрх
· Мэдээллийн хамгаалалт: магадлан шалгалт, хил дамнасан мөрдөн шалгалт, дотоод мэдээллийн механизм,GDPR-ын /General Data Protection Regulation/ эрин үеийн мөрдөн шалгалт
· Дэлхийн банкны санкцын хорооны “mock trial”
· Дэлхий дахины албадлагын шинэчлэлт: ОЕСD-ын авлигын эсрэг ажлын хэсгийн шүүх ажиллагаа болон албадлагын сүүлийн үеийн чиг хандлага
· Зөрчлийн онол: Гэмт хэрэг болон арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь авлигын асуудал
· OECD-н илтгэлийн танилцуулга: Гадаад орны авлигыг илрүүлэх
· Галын шугаман дахь хуульчийн мэргэжлийн ур чадвар – үйлчлүүлэгч ба “Paradise Papers”-ын дараах гүйлгээний магадлан шалгалт
Хэзээ: 2018 оны 6-р сарын 12-13
Хаана: Франц, Парис, ОЕСD /Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага/
Нэмэлт мэдээлэл: https://www.ibanet.org/Conferences/conf859.aspx
Балканы хуулийн чуулга уулзалт: Хуулийн ирээдүй – Технологи болон Хууль зүйн үйлчилгээ, Зүүн Өмнөд Европ 2018-2028
Сэдэв:
· Дараагийн 10 жилийн алсын хараа: Боломж болон бэрхшээл
· Хуулийн фирм болон хууль эрх зүй технологийн хөгжилтэй хамт хэрхэн өөрчлөгдөн хувьсах хэрэгтэй вэ?
· “Ирээдүйн хууль”-аар зөвлөгөө өгөхөд нь хуульчдыг хэрхэн бэлтгэх вэ?
· Хуулийн фирмүүд түргэн шуурхай, бага зардалтай, бага үнэ өртөгтэй, илүү ашигтай байх боломжтой юу?
· Хиймэл оюун ухаан уламжлалт хуулийн фирмүүдийг үгүй болгох уу?
· Бодлын хурднаас илүү хурдтайгаар өөрчлөлтийг зохицуулах нь
Хэзээ: 2018 оны 6-р сарын 14-15
Хаана: Австри, Вен, Парк Хаятт
Нэмэлт мэдээлэл: https://www.ibanet.org/Conferences/conf881.aspx
Африкт хөрөнгө оруулах тухай 4 дэх удаагийн бага хурал
Сэдэв:
· Португал хэл, франц хэлээр ярьдаг Африкийн улс орнуудад хөрөнгө оруулах боломж, бэрхшээл, чиг хандлага
· Африкийн өсөлтийг санхүүжүүлэх нь
· Африкийн нөхөн сэргээгдэх эрчим хүч: Боломж болон бэрхшээл
· Африкаас гаралтай ашигт малтмал, металлын хариуцлагатай ханган нийлүүлэлтийн сүлжээ - асуудлууд болон зааварчилгаа
· Хөрөнгө оруулагчдын боломж болон бэрхшээл, хэрхэн туслалцаа үзүүлэх боломжтой вэ?
Хэзээ: 2018 оны 6-р сарын 21-22
Хаана: Англи, Лондон
Нэмэлт мэдээлэл: https://www.ibanet.org/Conferences/conf891.aspx