БИШКЕК ХОТНОО БОЛОХ “ХУУЛИЙН МАРКЕТИНГ: ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХЭД ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

    “Хуулийн маркетинг: Хууль зүйн үйлчилгээг хөгжүүлэхэд технологийн хэрэглээ” сэдэвт сургалт нь 2018 оны гуравдугаар сарын 29-30-ны хооронд Бишкек хотод зохион байгуулагдана.

    Тус сургалтыг маркетингийн чиглэлээр 10 гаруй жил ажилласан туршлагатай, DLA Piper олон улсын хуулийн фирмийн Маркетинг, бизнесийн хөгжлийн хэлтсийн захирал хатагтай Оксана Бучацкая явуулах юм. Тэрбээр олон улс болон үндэсний хуулийн компанийг хөгжүүлж, сурталчлан ажилладаг бөгөөд 2006 оноос Baker McKenzie, DLA Piper хуулийн фирмүүдэд ажиллаж, 12 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. 2006 оноос 2013 оны хооронд Украин Улсад олон улсын хуулийн фирм Baker McKenzie-гийн брэндийг нэвтрүүлж, хөгжүүлэн, олон шагнал хүртэж, бусад улсад тус фимрмийг нээх ажлыг зохион байгуулж, 2009 онд ребрендингийн ажлыг амжилттай хийсэн юм.         

    2015 оноос DLA Piper олон улсын хуулийн фирмийн Киев хот дахь салбарын маркетингийн захирлаар ажиллаж байна. Маркетингийн кампанит ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл, харилцаа холбооны суваг, компанийн брендийг сурталчлах, сурталчилгааны стратеги төлөвлөгөөг боловсруулах, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, тэднийг татах, тогтоох зэрэг үйл ажиллагааг хариуцан ажилладаг.  

    Энэхүү сургалт нь оролцогчдыг хуулийн бизнесийг хөгжүүлэх, сурталчлахад ашигладаг стратегийн маркетингийн хэрэгсэлтэй танилцуулах зорилготой бөгөөд сургалтын үеэр консалтинг компанийн маркетингийн жишээн дээр практик туршлагаас хуваалцаж, зөвлөгөө өгнө. Оролцогчид хуулийн фирмийн үйл ажиллагааны дараах дөрвөн үндсэн чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой:

  1. Үйлчлүүлэгчид/Өрсөлдөх давуу тал
  2. Баг/Хүний нөөцийн бренд
  3. Хуулийн фирмийн технологи/Legal tech
  4. Олон нийтийн харилцаа/PR

    Тус сургалт нь хуулийн фирмийн партнер, удирдлагад ажиллаж буй партнер, ахлах хуульч, маркетинг, бизнесийн хөгжил хариуцсан мэргэжилтэн, компанийн хуульч, хувиараа ажил эрхэлдэг хуульч болон өмгөөлөгчдөд зориулагдсан болно.

    Оролцогчдын тоо хязгаарлалтай бөгөөд түрүүлж бүртгүүлж, төлбөрөө хийсэн хүний бүртгэл баталгаажих болохыг анхаарна уу.

    Төлбөр:200 ам.доллар (Төлбөрт тараах материал, хоёр өдрийн хоол цай, сертификатын үнэ багтсан бөгөөд 2018 оны гуравдугаар сарын 15-наас өмнө бүртгүүлбэл төлбөрөөс 10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Хэрэв нэг байгууллагаас 2 болон түүнээс дээш хүн зэрэг бүртгүүлсэн тохиолдолд нэмэлт 5-15 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой) МӨН МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮД 15 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛОМЖТОЙ.

    Хөтөлбөртэй ЭНД дарж танилцана уу.

    Сургалтын төгсгөлд бүх оролцогчдод сургалтын сертификат гардуулна.

    Сургалтын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл jargalan.tsogt@gmail.com, lawyer@lp.kg имэйл хаягаар эсвэл 7011-6004, 0 (551) 20 85 80 утсаар холбогдох боломжтой.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн