“ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ХҮҮХДИЙН ЭРХ” СЭДЭВТ 7 ДАХЬ УДААГИЙН ЭЭЛЖИТ БАГА ХУРАЛ БОЛНО

Хэзээ: 2018 оны 06 дугаар сарын 6-8

Хаана: Лаос, Вьентьян

Төлбөр: 1.150 австрали доллар

    Ази, Номхон Далайн бүс нутгийн Хуулийн нийгэмлэгээс зохион байгуулж буй “Гэр бүлийн тухай хууль, хүүхдийн эрх” сэдэвт 7 дахь удаагийн ээлжит хурал 2018 оны 06 дугаар сарын 6-8-ны хооронд Лаос улсын Вьентьян хотноо болох бөгөөд үйл ажиллагааны бүртгэл нээгдсэн байна.

Танилцуулга: https://familylaw2018.wordpress.com/

Бүртгүүлэх хаяг: https://familylaw2018.wordpress.com/registration/

Хөтөлбөр: https://familylaw2018.wordpress.com/conference-program/

Ази, Номхон Далайн бүс нутгийн Хуулийн нийгэмлэг

    Ази, Номхон Далайн бүс нутгийн Хуулийн нийгэмлэг буюу LAWASIA нь ESCAP-ийн бүсийн хуульчдын төлөөллүүд болон бусад хуульчдын холбоод, нийгэмлэгүүдийг нэгтгэсэн байгууллага юм.

    50 орчим жилийн турш хууль зүйн мэдээлэл, боловсролын солилцоог дэмжиж, хууль зүйн мэргэжилтнүүдийн дуу хоолой болон, хууль дээдлэх ёс, хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагааны өндөр стандарт, хүний эрхийг хамгаалах зарчмыг дагаж мөрдөхөд уриалан ажиллаж ирсэн.

LAWASIA нь 40 гаруй гишүүн байгууллагатай, хамтын гишүүдийг оролцуулбал дэлхий дахинд 1 сая гаруй гишүүн хуульчтай.

    Тодруулах зүйлийг Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалантай jargalan.tsogt@gmail.com эсвэл 7011-6004 утсаар холбогдож асууна уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн