“АЗИ-НОМХОН ДАЛАЙН УЛС ОРНУУДЫН ХАРЬЦУУЛСАН ЭРХ ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ-ПРАКТИКИЙН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

    Оросын Холбооны Улсын Буриадын их сургуулийн Хуулийн сургуулиас 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Буриадын Улан-Удэ хотод “Ази-Номхон далайн улс орнуудын харьцуулсан эрх зүй” сэдэвт 9 дэх удаагийн ээлжит онол-практикийн олон улсын бага хурлыг зохион байгуулах гэж байна.

    Тус олон улсын бага хурал нь залуу эрдэмтэн судлаач, хууль сахиулах салбарын албан хаагч, магистр болон докторын түвшинд суралцаж байгаа хэн бүхэнд нээлттэй бөгөөд бага хуралд оролцсоноор Ази-Номхон далайн улс орнуудын хууль зүйн салбарын байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн алба хаагч, эрдэмтэн судлаачид болон эрдэм шинжилгээний байгууллагатай харилцаа холбоо тогтоож, цаашид хамтран ажиллах боломж нээгдэх юм.

    Хурлын үеэр дор дурдсан 5 сэдвийн хүрээнд салбар хуралдаан зохион байгуулагдах юм байна. Үүнд:

  1. Ази-Номхон далайн улс орнуудын харьцуулсан үндсэн хуулийн эрх зүй болон захиргааны эрх зүйд тулгамдаж буй асуудал;
  2. Олон улсын эрх зүй ба олон улсын харилцаа;
  3. Ази-Номхон далайн улс орнуудын харьцуулсан иргэний эрх зүйд тулгамдаж буй асуудал;
  4. Ази-Номхон далайн улс орнуудын харьцуулсан эрүүгийн эрх зүй болон криминологит тулгамдаж буй асуудал;
  5. Харьцуулсан эрүүгийн процессын эрх зүй болон криминалистикт тулгамдаж буй асуудал, Ази-Номхон далайн улс орнуудын хууль сахиулах салбарын байгууллага. 

    Хурал зохион байгуулагдах хэл: орос, англи, монгол, хятад.

  • Хуралд оролцох, илтгэл хэлэлцүүлж оролцох хүсэлтэй хуульчид та бүхэн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор Буриадын Их Сургуулийн labatr@mail.ru цахим шуудангийн хаягаар оролцохоо илэрхийлэн орос/англи хэл дээр бичсэн өргөдлийг өөрийн илтгэл болон хураамж (500 рубль)-ийг төлсөн баримтын хуулбарын хамт илгээх шаардлагатай.
  • Өргөдлийн маягтыг татаж авах, мөн илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага, хураамж төлөх болон бусад холбогдох мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Тодруулах зүйлийг Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Мэргэжилтэн Ц.Жаргалантай jargalan.tsogt@gmail.com эсвэл 7011-6004 утсаар холбогдож асууна уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн