БНХАУ-ын MOFCOM-ЫН 2018 ОНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

   MOFCOM нь Хятад болон бусад улс орнуудын хооронд харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, авьяас чадварыг нь хөгжүүлэх зорилгоор хөгжиж буй орнуудын дунд БНХАУ-ын Худалдааны яамнаас зохион байгуулдаг тэтгэлэг. 2015 оноос эхлэн MOFCOM тэтгэлэг хэрэгжиж байгаа бөгөөд БНХАУ-д магистр, докторын боловсрол эзэмшүүлэх залуу болон дунд насныхны авьяас чадвартай залуусыг ивээн тэтгэхэд зориулсан Хятадын тэтгэлэг юм.

I. Тэтгэлгийн хугацаа, хичээл явагдах хэл

    MOFCOM нь 2-3 жилийн магистрын хөтөлбөр, 3-4 жилийн докторын хөтөлбөрт тэтгэлэг олгодог. Хичээлийн хөтөлбөр нь англи хэл дээр заах боломжтой бол тэтгэлэг авагч нь тухайн хичээлийн хөтөлбөрийг сонгоно. Англи хэл дээр хичээл заах боломжгүй хятад хэл дээр орох бол хятад хэл дээр хичээлийн хөтөлбөрийг сонгон хичээлийн хөтөлбөр эхлэхээс өмнө 1-2 жил хятад хэлний бэлтгэлд хамрагдана.

II. Хаана, хэзээ?

    Өөрийн улсын Хятадын элчин сайдын яамны Эдийн засаг Худалдаа эрхэлсэн газарт 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл өргөдөл гаргах боломжтой.

III. Хэн хамрагдаж болох вэ?

    Өргөдөл гаргагч нь дараах шалгуурыг хангасан байх ёстой:

  • Хятад улсаас бусад улсын иргэн байх, Эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан;
  • Магистрын хөтөлбөрт хамрагдах бол бакалаврын зэрэг эзэмшсэн байх;
  • Докторын хөтөлбөрт хамрагдах бол магистрын зэрэг эзэмшсэн байх;
  • 45-аас доош насны байх;
  • Хөтөлбөрт хамрагдахын тулд Англи эсвэл Хятад хэлний өндөр мэдлэгтэй байх; Англи хэл: IELTS 6.0 буюу түүнээс дээш, Хятад хэл: HSK 4-р түвшин (180 оноо) буюу түүнээс дээш түвшиний мэдлэгтэй байх буюу бусад нотлох баримт, шаардлага хангасан байна.

IV. Тэтгэлгийн хамрах хүрээ

  • Сургалтын төлбөр;
  • Оюутны дотуур байр;
  • Эрүүл мэндийн даатгал;
  • Нэг удаагийн ирэх, очих замын зардал;

Тэтгэмж:

  • мастер оюутан –  сарын 3000 юань,
  • Доктор оюутан – сарын 3500 юань;

Өргөдлийн бичиг баримт (Хятад эсвэл Англи хэл дээр)

MOFCOM тэтгэлэг

1. Өргөдлийн маягт;

www.csc.edu.cn/laihua  эсвэл  www.campuschina.org вэб хуудсанд бөглөсөн өргөдлийн маягт (хэвлэмэл болон файл)

2. Цахим өргөдөл

  • Өргөдөл бөглөх зааврыг Хавсралт 1-ээс шалгана уу
  • Дипломын хуулбар;
  • Дүнгийн жагсаалтын хуулбар;
  • Суралцах төлөвлөгөө эсвэл судалгааны төлөвлөгөө (хамгийн багадаа 400 үгэнд багтаан бичих)
  • Эрүүл мэндийн үзлэгийн хуулбар;
  • Англи хэл, Хятад хэлний шалгалтын хуулбар;
  • Гадаад паспортын хуулбар (хугацаа хүчинтэй байх)

Хүлээн авах хугацаа:

  1. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор дээрх материалуудыг (хэвлэмэл болон файл) бүрдүүлэн БНХАУ-ын ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны газарт өгнө. Хэвлэмэл хэлбэрээр өгөхдөө нотариатаар баталгаажуулсан, хуулбарын хамт өгнө. БНХАУ-ын ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны газрын хаяг http://www.china-aibo.cn орж үзнэ үү.

2. БНХАУ-ын ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны газарт бичгээр хүсэлт гарган дараах мэдээллийг өргөдөлд тусгана:

а) Өргөдөл гаргагч нь өөрийн хүсэлт гаргасан хичээлийн хөтөлбөрөөс өөр сургуулийн ижил хөтөлбөрт элсэхийг зөвшөөрсөн.

б) Бусад хүсэлт.

Жич:

а) Бүх бичиг баримт англи эсвэл хятад хэл дээр ирүүлэх.  (Хятад эсвэл англи хэлрүү орчуулгын хамт)

б) Диплом, дүнгийн хуудас, эрүүл мэндийн үзлэг, хэлний түвшинг гэрчлэх гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар.

в) Шалгаруултад тэнцээгүй тохиолдолд өргөдөлд гаргагчид бүх материалыг буцаан олгоно. Тэнцсэн тохиолдолд бичиг баримтыг хятадын их, дээд сургуулиуд руу илгээнэ.

Сургуульд элсүүлэх

Өргөдөл гаргагч нь нэг мэргэжлээр нийт 26 их дээд сургуулиас 3 сургууль сонгон өргөдөл гаргана. Сургуулийн тавигдах шалгуураас хамааран өргөдөл гаргагчийг сургуульд элсүүлнэ.

Сургуулийн Элсэлт, бүртгэл

2018 оны 8 дугаар сарын сүүлээр Хятадын Элчин сайдын яамны Эдийн засаг Худалдаа эрхэлсэн газраас сургуулийн элсэлтийн талаар мэдээ ирнэ. Сургуулийн бүртгэлийн хугацаа дуусгавар болохоос өмнө бүртгүүлэх шаардлагатай.(9 сард ихэвчлэн бүртгэлийн хугацаа дуусдаг)

Хавсралт 1

CSC Онлайн Өргөдлийн заавар

MOFCOM тэтгэлэг нь

Алхам 1: http://www.csc.edu.cn/laihua буюу www.campuschina.org руу орж авна уу "Олон улсын оюутнуудад зориулсан өргөдлийн Онлайн" дээр дарна уу. (“Application Online for International Students”)

Алхам 2: Бүртгэлийн хуудсанд "Дараа нь" товчийг дарахаас өмнө "онлайн өргөдлийн зөвлөгөө"-г (“Tips for Online application”) анхааралтай уншина уу

Алхам 3: Та хэрэглэгчийн нэр болон нууц үгээр нэвтэрч орно уу. Шинэ хэрэглэгчийн хувьд "бүртгэл үүсгэх" товчлуурыг дарна уу.

Алхам 4: Зөв хөтөлбөр ба агентлагийн дугаар бөглөх. Хүлээн авч буй агентлаг бүр тусгай дугаартай байдаг тул бүртгэлд хамрагдахаас өмнө шалгаж үзнэ үү.

Алхам 5: Онлайн өргөдлийн маягтыг үнэн зөвөөр бөглөж холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж зураг оруулна.

Алхам 6: Өргөдөл илгээхээс өмнө дахин өргөдлийн маягтыг шалгаж үзнэ үү.

Алхам 7: Өргөдөл илгээснээс хойш өргөдлийн материалыг дахин өөрчлөх боломжтой бөгөөд өөрчилсөн тохиолдолд дахин илгээх товч дарна уу. Илгээх товч дараагүй тохиолдолд тухайн өргөдлийн маягт хүчингүйд тооцно.

Алхам 8: Өргөдлийн маягтыг татан авч, 2 хувь хэвлэнэ.

Алхам 9: Шаардлагатай бусад бичиг баримтуудыг 2 хувь бэлдэж, (хэвлэмэл болон файл хэлбэрээр) Хятадын Элчин сайдын яамны Эдийн засаг Худалдаа эрхэлсэн газарт илгээнэ.

Internet Explorer (6.0 эсвэл 7.0) ашиглана уу. Бусад програм ашиглах боломжгүй.

Зөвхөн Хятад, Англи хэлний онлайн хэрэглэх хүлээн зөвшөөрөгдсөн байна.

Хавсралт 2. Тэтгэлэгт хамрагдаж болох 26 их дээд сургуулийг ЭНД дарж харна уу. 

Эх сурвалж: http://www.csc.edu.cn/Laihua/scholarshipdetailen.aspx?cid=97&id=4849

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://35219.newnetwebnt01.eastftp.net/EN/ холбоосоос авна уу.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн