ЗАЛУУ ХУУЛЬЧДЫГ ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБООНЫ (ОУБХ) ЭЭЛЖИТ ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Олон Улсын Барын холбооны 2018 оны ээлжит чуулга уулзалт Итали улсын Ром хотод 2018 оны 10 дугаар сарын 7-12-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс 6000 гаруй хуульч оролцдог бөгөөд оролцогчдод бусад улс орны хуульчидтай туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, 200 гаруй сэдвийн хүрээнд зохион байгуулагдах лекц, семинарт оролцох боломж нээгддэг.
Чуулга уулзалтын хүрээнд залуу хуульчдыг дэмжих үүднээс ОУБХ-ны хороодоос жил бүр тэтгэлэг зарладаг бөгөөд тус бүрийн сэдэвт чиглэсэн байдаг.
Тэтгэлэгт дараах зүйл багтана:
- Уулзалтын бүртгэлийн хураамжаас чөлөөлөх;
- Чуулга уулзалтад оролцоход ирж, очих замын зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
- Чуулга уулзалтын үеэр байрлах байр;
- Тэтгэлэг олгож буй болон өөр нэг хороонд 2 жилийн үнэ төлбөргүй гишүүнчлэл олгох эрх;
- ОУБХ-ны дараагийн чуулга уулзалт эсвэл тэтгэлэг олгож буй хорооны хурлын бүртгэлийн төлбөрөөс чөлөөлөх гэх мэт.
Тэтгэлэгт хамрагдах залуу хуульчид тавигдах шаардлага:
- Монголын Хуульчдын холбооны гишүүн байх (гишүүний ёс зүйн зөрчил гаргаагүй байх, сургалт болон кредитийн зөрчилгүй байх);
- ОУБХ-ны ажилтан, ажилтны садан төрөл оролцох боломжгүй;
- ОУБХ-ны өмнөх оны чуулга уулзалтын тэтгэлэгт хамрагдаагүй байх;
- Чуулга уулзалт болоход 35 болон түүнээс доош насны байх;
- Цахим бүртгэлийг англи хэлээр хийх;
- Англи хэлээр ОУБХ-ны хороодоос сонгосон сэдвээр эссэ бичих (Жилд зөвхөн нэг тэтгэлэгт нэг эссэ бичих боломжтой).
Та бүхнийг https://www.ibanet.org/Committees/Divisions/Rome-2018-Scholarship-Programme.aspx холбоосоор орж, ОУБХ-ны хороодын тэтгэлгийн нөхцөл, сэдэвтэй танилцан, тэтгэлэгт оролцохыг урьж байна.
Жич: Тэтгэлгийн өргөдөл авах хугацаа хороодоос хамааран 2018 оны дөрөвдүгээр сарын сүүл болон тавдугаар сарын эхээр хаагдана.
Холбогдох хаяг: jargalan.tsogt@gmail.com, Утас: 7011-6004