“БҮС БА ЗАМ” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

    Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгээс (Law Society of Hong Kong) 2 дахь удаагаа зохион байгуулж буй “Бүс ба зам” чуулга уулзалт 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хонгконгийн хурал, үзэсгэлэнгийн төвд (Hong Kong Convention and Exhibition Centre) болно.

    Энэ жилийн чуулга уулзалт “Ухаалаг бүс ба зам байгуулах суурь: Хууль ба хиймэл оюун ухаан, блокчейн, клауд” сэдвийн хүрээнд явагдах бөгөөд “Бүс ба зам” хамтын ажиллагааны 700 төлөөлөгчид оролцоно. Тус чуулга уулзалтын дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй нийтлэх бөгөөд оролцохыг сонирхож буй хуульч гишүүн Та бүхнийг чуулга уулзалт болох өдрийг ажлын хуанлидаа тэмдэглэж, Монголын Хуульчдын холбооны цахим хуудсыг тогтмол шалгаж байхыг хүсье!

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн