"Балканы хуулийн форум – хуулийн ирээдүй: Зүйн өмнөд бүсийн Европын улсуудын (2018-2028) техник, технологи ба хуулийн зүйн үйлчилгээ” сэдэвт форум болно
"Балканы хуулийн форум – хуулийн ирээдүй: Зүйн өмнөд бүсийн Европын улсуудын (2018-2028) техник, технологи ба хуулийн зүйн үйлчилгээ” сэдэвт форум 2018 оны 06 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод болно.
Тус форумд оролцсоноор Та бизнесийнхээ хүрээг тэлэх, бусад улс орны хуульчидтай танилцах боломжтой бөгөөд Форум нь илтгэл, хэрэгт дүн шинжилгээ хийх болон бүс нутгийн удирдагч, шинжээчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг хэлбэрүүдээр зохион байгуулагдана.
Форум нь дараах сэдвүүдийн хүрээнд явагдана:
- Ирэх 10 жилд тулгарах сорилт, боломжууд;
- Технологи ба үйлчлүүлэгчдийн хүлээлт;
- Хөгжиж буй техник, технологийг дагаад хуулийн фирмүүд болон хууль хэрхэн өөрчлөгдөх вэ?;
- Ирээдүйд хууль зүйн зөвлөгөө өгөхийн тулд хуульчдыг хэрхэн бэлтгэх вэ?;
- “Илүү хурдан, бага зардлаар, хямд үнэтэй, илүү ашигтай” - Хуулийн фирмүүд бүгдийг хийж чаддаг уу?;
- Хиймэл оюун ухаан уламжлалт хуулийн фирмийн чанарыг эвдэх үү?;
- Хуулийн фирмүүд хурдан шуурхай өөрчлөгдөж чадах уу?
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://balkanlegalforum.org/?page_id=7
Хөтөлбөр: http://balkanlegalforum.org/?page_id=10
Төлбөр:
|
2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө: |
2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш:
|
Олон улсын Барын холбооны гишүүн: |
630 евро |
740 евро |
Олон улсын Барын холбооны гишүүн бус: |
730 евро
|
830 евро |
Залуу хуульчид (35 наснаас доош): |
560 евро
|
660 евро |
Оройн хүлээн авалт |
80 евро
|
|
Зочид |
120 евро
|
Бүртгүүлэх хаяг: http://balkanlegalforum.org/?page_id=66
Жич: 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө бүртгүүлж эртэч шувуухайн хөнгөлөлтөд хамрагдаарай.