БИЧИЛ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

    Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас “Direct Aid Program” хөтөлбөрийн хүрээнд Бичил төслийн сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд тус хөтөлбөрт ашгийн бус чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүлэг хүмүүс болон төрийн бус байгууллагууд англи хэлээр өргөдөл гарган хамрагдах боломжтой юм.

    Тус хөтөлбөр нь 2003 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийт 100 гаруй байгууллага хамрагдаж, 113 төслийг нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн зэрэг салбарт амжилттай хэрэгжүүлсэн байна.

2018-2019 оны хөтөлбөрт дор дурдсан салбарын төсөлд санхүүжилт олгох юм. Үүнд:

  • Орон нутаг дахь нийтийн эрүүл мэнд;
  • Хүний эрх, сайн засаглалыг дэмжих – хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЛГБТ хүмүүс, цөөнхийн бүлгийн хүмүүсийн оролцоог хангах, ялгаварлан гадуурхалтыг устгах;
  • Гай гамшгаас урьдчилан сэргийлэх;
  • Гэр бүлийн хүчирхийллийг зогсоох, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг хамгаалах, хүйсийн тэгш байдал;
  • Боловсрол - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эмзэг бүлгийн иргэд болон хүүхдүүд, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн боловсрол;
  • Хөдөө аж ахуй, байгаль орчин;
  • Хөгжлийг дэмжих спорт – нийгмийн оролцоо, залуучуудыг чадавхжуулах.

    Өргөдлийг 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагаас өмнө (Монголын цагаар) доорх холбоосоор орж хүргүүлнэ:

https://dap.smartygrants.com.au/MongoliaDAP2018

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу. http://mongolia.embassy.gov.au/ulnb/DAP.html

 

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн