КАНАД САНГИЙН ОРОН НУТГИЙН САНААЧИЛГА ХӨТӨЛБӨРИЙН БИЧИЛ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
Канад сангийн Орон нутгийн санаачилга хөтөлбөр (Канад сан) нь орон нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн бүлэг, төрийн бус байгууллага, орон нутгийн төрийн институтыг чадавхжуулах төслүүдийг дэмждэг. Тус сан 1997 оноос хойш Монгол Улсад ядуурлыг бууруулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр нийт 6 сая гаруй канад долларын санхүүжилтийг хийгээд байна.
2018 онд Канад сан дараах дөрвөн чиглэлээр төсөл сонгон шалгаруулна:
- Жендэрийн тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах;
- Бүгдийг хамарсан засаглал - олон талын оролцоо, ардчилал, хүний эрх, эрх зүйт ёс;
- Хүний эрхэм чанар - эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл;
- Хүн бүрт хүртээмжтэй эдийн засгийн өсөлт - зохистой ажлын байр болон энтрепренёршип; ядуу эмзэг хүмүүст хөрөнгө оруулах; эдийн засгийн өгөөжийг тогтвортой байлгах.
Төслийн хэрэгжих хугацаа 2018 оны 07 дугаар сарын 20-оос 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жил эсвэл 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 жил байна. Төслийн санхүүжилтийн дээд хэмжээ нь 50’000 канад доллар.
Өргөдлийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 17:00 цагаас өмнө (Монголын цагаар) Канадын санд хүргүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://canadafundmongolia.mn/?lang=mn