ХОНГКОНГИЙН ОЛОН УЛСЫН АРБИТРЫН ТӨВӨӨС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ АРБИТРЫН СЕМИНАРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

    Хонгконгийн Олон улсын арбитрын төвөөс (Hong Kong International Arbitration Center) 2018 оны зургаадугаар сарын 8-ны өдөр тус төвийн байранд арбитрын семинарыг зохион байгуулах гэж байна. Семинарын зорилго нь оролцогчдод арбитрын үйл ажиллагааны ерөнхий зарчмын талаар ойлголт өгөх, олон улсын худалдааны арбитрын үйл ажиллагаанд арбитрын байгууллага гүйцэтгэх үүргийн талаар дэлгэрэнгүй судлахад оршино. Уг семинарыг Монгол Улсын арбитрчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохион байгуулж байгаа юм.

    Семинарыг хуулийн фирм, арбитрын байгууллагын туршлагатай арбитрч, арбитрын мэргэжилтнүүд явуулах бөгөөд богино хугацааны лекц, хэлэлцүүлэг хэлбэрээр хийнэ.

 Семинар нь дараах сэдвийн хүрээнд явагдана:

  • Арбитрын байгууллага, худалдааны арбитрын үйл ажиллагаанд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг;
  • Арбитрын хэргийн менежмент, арбитрын үйл ажиллагааны процесс;
  • Яаралтай тусламж – онцгой байдлын арбитрч болон арбитрын шүүхийн хоорондох харилцан хамаарал;
  • Шийдвэр гаргахад бэлтгэх, шийдвэр бичих.  

    Хонгконгийн Олон улсын арбитрын төв нь олон улсын худалдааны маргааныг шийдвэрлэх, тэр дундаа Азийн орнууд болон БНХАУ-д хамааралтай хэргийг шийдвэрлэхэд мэргэшсэн 35 гаруй жилийн туршлагатай. Маргааныг шийдвэрлэх бусад арга замын талаар шүүх, төрийн байгууллага, хувийн салбарын мэдлэг мэдээллийг сайжруулах зорилгоор бүсчилсэн сургалт тогтмол зохион байгуулдаг юм.

Огноо: 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр /Баасан гариг/

Цаг: 10:00 – 16:00

Газар: Хонгконгийн Олон улсын арбитрын төвийн байр /38F Two Exchange square, 8 Connaught Place, Central, Hong Kong/

Бүртгэл: Доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү:

http://hkiac.org/content/registration-mongolia-hkiac-arbitration-workshop

Зардал: Оролцогчид зам, байр болон бусад холбогдох зардлыг өөрсдөө хариуцна. Явах, ирэх онгоцны тийзний үнэ ойролцоогоор 1’900’000₮. Захиалгыг Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалангаар дамжуулан өгөх боломжтой. Утас: 7011-6004 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн