“ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН СОЦИОЛОГИ: САЛБАР ХООРОНДЫН ХАРИЛЦАН ХАМААРАЛ” СЭДЭВТ ОНОЛ-ПРАКТИКИЙН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Буриад Улсын Дээд шүүх, Буриад Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Эдийн засгийн дээд сургууль, Үндэсний судалгааны их сургуулийн Хуулийн факультет хамтран 2018 оны есдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Буриадын Улаан-Үд хотод “Эрүүгийн эрх зүйн социологи: Салбар хоорондын харилцан хамаарал” сэдэвт 5 дахь удаагийн олон улсын онол-практикийн бага хурлыг зохион байгуулах гэж байна.
Хурал, дугуй ширээний ярилцлагыг дараах сэдвийн хүрээнд явуулна:
- Эрүүгийн эрх зүйн социологи, эрүүгийн эрх зүйн цикл, хуулийн онол, социологи, философийн хамаарал;
- Эрүүгийн эрх зүйн социологи ба эдийн засгийн судалгаа;
- Эрүүгийн эрх зүйн социологи ба хууль сахиулах үйл ажиллагаа;
- Хуучин ЗХУ-ын орнуудын эрх зүйн боловсролын загвар;
- Эрх зүйн боловсролд чиглэсэн олон талт арга барил гэх мэт.
Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалантай jargalan@mglbar.mn эсвэл 7011-6004 утсаар холбогдож лавлана уу.