СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

    Монголын Хуульчдын холбоонд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 48 дугаар зүйл. 48.9.8 дэх хэсэг, Холбооны зөвлөлийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 31-ний 38 дугаар тогтоолоор батлагдсан Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Албан тушаал:          Бодлого зохицуулалтын хэлтэст

  • Судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн-1
  • Хороо хариуцсан мэргэжилтэн-3

Тоо: 4

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хууль эрх зүйн бичиг баримт боловсруулах, судалгаа хийх, гэрээ хянах, дүгнэлт гаргах чадвартай, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй;
  • Багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлэгч, идэвх санаачлагатай, зөв хандлагатай;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, ажилдаа хариуцлагатай ханддаг, цаг ашиглалт сайн, ажлын ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой;
  • Тогтвор суурьшилтай ажиллах.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Төрийн албан хаагчийн анкет /Маягт 1/
  2. 1% цээж зураг /Сүүлийн нэг сарын хугацаанд авахуулсан байх/
  3. Цахим үнэмлэхний хуулбар
  4. Их, дээд сургуулийн дипломны хуулбар /голч дүн 3.2-оос дээш/

    Дээрх бичиг баримтыг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын гудамж-16, Их эзэн чингис хааны нэрэмжит талбайн баруун талд , Хуульчдын холбооны байр 5 давхар 503 тоотод хүлээн авна.

    Эхний шатанд шаардлага хангасан материал ирүүлсэн хүсэлт гаргагчаас хууль зүйн мэдлэгийн сорил, албан бичиг боловсруулалтын шалгалт авна. Энэхүү шалгалтад тэнцсэн хүсэлт гаргагч ярилцлаганд орно.

Холбогдох утас: 7011-6008

                               9911-7935

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн