АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
Монголын Хуульчдын холбоонд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 48 дугаар зүйл. 48.9.8 дэх хэсэг, Холбооны зөвлөлийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 31-ний 38 дугаар тогтоолоор батлагдсан Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.
Албан тушаал:
- Гадаад харилцааны мэргэжилтэн
- Чиг үүргийн болон Сайн дурын хороо хариуцсан мэргэжилтэн
Тоо: 4
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлэгч, идэвх санаачлагатай, зөв хандлагатай;
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
- Хувийн зохион байгуулалт сайтай, ажилдаа хариуцлагатай ханддаг, цаг ашиглалт сайн, ажлын ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой;
- Тогтвор суурьшилтай ажиллах.
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
Гадаад харилцааны мэргэжилтэн
- Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн, 2-оос дээш гадаад хэлний мэдлэгтэй, Хууль зүйн англи хэлний ярианы болон бичиг баримт боловсруулах, орчуулах, судалгаа шинжилгээ хийх чадвартай.
- Англи хэлний олон улсын шалгалт өгсөн гэрчилгээтэй
Хороо хариуцсан мэргэжилтний ажлын байранд
- Албан хэргийн болон хууль эрх зүйн бичиг баримт боловсруулах, судалгаа хийх, гэрээ хянах, дүгнэлт гаргах чадвартай, архив албан хэрэг хөтлөлтийн сургалтад хамрагдсан эрх зүйч болон архивын мэргэжилтэн эсхүл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй хуульч;
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Төрийн албан хаагчийн анкет /Маягт 1/
- 1% цээж зураг /Сүүлийн нэг сарын хугацаанд авахуулсан байх/
- Цахим үнэмлэхний хуулбар
- Их, дээд сургуулийн дипломны хуулбар /голч дүн 3.0-оос дээш/
Дээрх бичиг баримтыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цаг хүртэл Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын талбай-7 , Хуульчдын холбооны байр 5 давхар 503 тоотод хүлээн авна.
Эхний шатанд шаардлага хангасан материал ирүүлсэн хүсэлт гаргагчаас хууль зүйн мэдлэгийн сорил, албан бичиг боловсруулалтын шалгалт авна. Энэхүү шалгалтад тэнцсэн хүсэлт гаргагч ярилцлагад орно.
Холбогдох утас: 7011-6008
9911-7935