АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

    Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Албан тушаал:

  • Хуульчдын холбооны Тамгын газрын мэргэжилтэн-2
  • Чиг үүргийн болон сайн дурын хороо хариуцсан мэргэжилтэн-2

Тоо: 4

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролтой;
  • Албан хэргийн болон хууль, эрх зүйн бичиг баримт боловсруулах, төлөвлөх, судалгаа хийх дүгнэлт гаргах чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлэгч, идэвх санаачлагатай, зөв хандлагатай;
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, ажилдаа хариуцлагатай ханддаг, цаг ашиглалт сайн, ажлын ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой;
  • Тогтвор суурьшилтай ажиллах;
  • Хуулийн төсөл, дүрэм, журамд санал өгч байсан туршлагатай байх;

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Төрийн албан хаагчийн анкет /Маягт 1/;
  2. 1% цээж зураг /Сүүлийн нэг сарын хугацаанд авахуулсан байх/;
  3. Цахим үнэмлэхний хуулбар;
  4. Их, дээд сургуулийн дипломын хуулбар;
  5.  3 үеийн намтар;
  6. Ажилд орохыг хүссэн өргөдөл;

    Дээрх бичиг баримтыг 2018 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын талбай-7 , Хуульчдын холбооны байр, 4 давхар 403 тоотод хүлээн авна.

    Эхний шатанд шаардлага хангасан материал ирүүлсэн хүсэлт гаргагчаас хууль зүйн мэдлэгийн сорил, албан бичиг боловсруулалтын шалгалт авна. Энэхүү шалгалтад тэнцсэн хүсэлт гаргагч ярилцлагад орно.

Холбогдох утас: 70116364, 99107376

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТАМГЫН ГАЗАР

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн