Өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэх

   Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016.08.27-ны өдрийн хурлын 18 дугаар тогтоолоор “ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУСЛАХЫГ БҮРТГЭХ ЖУРАМ”, “ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУСЛАХЫН АЖЛЫН БАЙРНЫ ЗАГВАР ТОДОРХОЙЛОЛТ”-ыг тус тус баталсан билээ.

   Өмгөөлөгчийн туслахыг бүртгэх журамд заасны дагуу хуульчийн мэргэжлийн боловсрол эзэмшсэн, өмгөөлөгчийн туслахын сургалтад хамрагдсан иргэн нь өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэх хүсэлтээ Монголын Хуульчдын холбооны Тамгын газарт гаргах бөгөөд ийнхүү бүртгүүлснээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан өмгөөлөгчийн туслахаар ажилласан мэргэжлийн дадлагын хугацааг тооцуулах боломжтой юм.

Өмгөөлөгчийн туслахаар бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ:

  • өмгөөлөгчийн туслахын анкет /татаж авах/;

  • туслахаар ажиллуулж байгаа өмгөөлөгчийн тодорхойлолт;

  • иргэний үнэмлэхний хуулбар;       

  • эрх зүйч мэргэжлээр төгссөн бакалаврын дипломын хуулбар;

  • нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

  • өмгөөлөгчийн туслахын сургалтад хамрагдсаныг нотлох баримтын хуулбар;

  • 4х6 хэмжээтэй цээж зураг /2 хувь/

  • бүртгэлийн хураамж /10000 (арван мянга) төгрөг/ төлсөн баримт.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн