Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх

Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо

   Монголын Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо нь Хуульчдын холбооны дүрмийн 9.10 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Монголын Хуульчдын холбооны Их хурлын 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаар тогтоолоор албан ёсоор батламжлагдан үйл ажиллагаа явуулж байна. Монголын Хуульчдын холбоо нь хуулиар хүлээсэн нийтийн тусын тулд болон зорилтот бүлгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргээ Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороогоор дамжуулан хэрэгжүүлдэг. Одоогоор хорооны тэргүүн, удирдах зөвлөлийн 9 гишүүн, 141 гишүүдтэй үйл ажиллагаа явуулж байна.

Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Төлбөрийн чадваргүй хууль туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, уг ажлыг түргэн шуурхай зохион байгуулах :
  • Эрх зүйн орчинг боловсронгуй болгох
  • Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, мэдээллээр хангах.

Үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ авах эрхтэй иргэд:

  • Иргэн, захиргааны хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэд:
  • Төлбөрийн чадваргүй эрүүгийн хэргийн гэрч хохирогч:
  • Бүтэн өнчин, тахир дутуу, нэн ядуу, хараа хяналтгүй, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхэлж буй, садар самуун, хүчирхийлэлд өртөх эрсдэлийн нөхцөлд байгаа хүүхэд.

   Монголын Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.11, Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа түр үзүүлэх журмын 1.2 дугаар зүйлд заасны дагуу төлбөрийн чадваргүй эрүүгийн хэргийн хохирогч, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг.

   Үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт : Үүнд

  1. Үнэ төлбөргүй өмгөөлөгч томилуулах тухай хүсэлт
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Төлбөрийн чадваргүй байдлыг нотолсон баримт / Харьяа дүүрэг, хорооны Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс амьжиргааны түвшин тогтоосон тодорхойлолт/ Жич: хөгжлийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт
  4. Хууль зүйн туслалцаа хүссэн өргөдөл /маягт/ бөглөх.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн