ГААГИЙН ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН АКАДЕМИЙН ӨВЛИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Гаагийн Олон Улсын Эрх зүйн академи нь өвлийн сургалт зарладаг бөгөөд энэхүү сургалт нь 3 долоо хоног үргэлжилдэг байна. 2020 оны нэгдүгээр сарын 6-24-ний хооронд зохион байгуулагдана.
Хөтөлбөр:
- Олон улсын хувийн эрх зүй болон олон улсын нийтийн эрх зүйгээр өндөр түвшний хичээл орно.
- Ерөнхий хичээл нь 3 долоо хоног үргэлжилнэ.
- Долоо хоногт нэг удаа тусгай хичээлтэй.
- Сонгогдсон оролцогчдод зориулсан шууд сургалт, зөвлөгөөн /мөн дипломын шалгалттай/.
- Олон талт сургалт, нэр хүндтэй профессор болон хуулийн тэргүүлэх шинжээч нар илтгэл тавина.
- Докторын танилцах уулзалт зохион байгуулна.
- “Өдөр тутмын хэрэг” сэдвээр илтгэл болон хэлэлцүүлэг явагдана.
Онцлог:
- Нэр хүндтэй эрдэмтдийн хичээл орно.
- Олон улсын шүүгч, арбитрч, элчин сайд, хуульчидтай уулзалт хийнэ.
- Сургалтад олон улсаас хүмүүс ирж оролцоно.
- Гааг хотноо байрлах хуулийн байгууллагуудаар зочилно.
- “Peace Palace”-ийн номын санд орох эрхтэй болно.
- Онцгой үйл ажиллагаа болох “Хямралын цаг” буюу загварчилсан практик хичээлд бүртгүүлэх боломж бий болно.
Бүртгүүлэх:
Олон улсын эрх зүйгээр 4 жил тасралтгүй суралцсан байх, эсвэл хуулийн бакалаврын зэрэгтэй бөгөөд олон улсын эрх зүйгээр хичээл заалгаж байсан байх.
- Бүртгэл онлайнаар явагдах бөгөөд тодорхой хэмжээнд тэтгэлэг олгох боломжтой.\
1. 1100 еврогийн төлбөрөө бүрэн төлөх хүмүүс: 2019 оны 05 дугаар сарын 01-ээс 08 дугаар сарын 31-ний хооронд бүртгүүлнэ. https://www.hagueacademy.nl/registration-forms/winter-courses/
2. Тэтгэлэг авах хүмүүс: 2019 оны 05 дугаар сарын 01-ээс 07 дугаар сарын 31-ний хооронд бүртгүүлнэ. https://www.hagueacademy.nl/programmes/winter-courses/scholarships/
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү!